Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн санаачлан, Эрүүл мэндийн яам, ДЭМБ хамтран “Орчны эрүүл мэнд” тэмдэглэлт өдрийн хүрээнд “Тамхины хэрэглээг хянах нь тив дамнасан, даяарчлагдсан тамхидалтын эсрэг хариу арга хэмжээ мөн” уриан дор 2016 оны 09 дүгээр сарын 29- ний өдөр уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт С.Энхболд ЭМЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Б.Цогтбаатар НЭМХ-ийн Захирал, АУ-ны доктор, В.Дэлгэрмаа ДЭМБ-ын Орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Д.Баярболд МХЕГ-ын Эрүүл мэнд боловсрол соёл шинжлэх ухааны хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга, Б.Золбоо, НМХГ-ын орчны эрүүл мэндийн ахлах байцаагч, Г.Энхбаатар Оюуны дархлаа ТББ-ын дарга, А.Энхжаргал НЭМХ-ийн ОЭМХСТ-ийн дарга нарын удирдах албан тушаалтнууд болон 11 телевиз, радиогийн, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдийн төлөөлөл нийт 20 гаруй хүн оролцов.
Уулзалтаар орчны эрүүл мэндээс хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, хүн амын эрүүл мэндийг хамгаалах талаарх эрдэм шинжилгээ, судалгааны мэдээллийг ард иргэдэд хүргэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэн, хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх асуудлаар санал солилцов.