Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас 2011 онд “Эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авах тухай” зургаан үндсэн чиглэлийг батлан, гишүүн орнуудаа энэ чиглэлд үйл ажиллагаагаа хандуулахыг уриалсан. 2016 оны 11 дүгээр сарын 14-20-ны өдрүүдийг “Антибиотикийн талаархи мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” долоо хоног болгон тэмдэглэхтэй уялдуулан Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг “Антибиотикийг жорын дагуу хэрэглье” антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх аянг 2016.10.04-11.31-ны хооронд зохион байгуулж байна.
Энэхүү аяны нээлт 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр УХТЭ-ийн сургалтын танхимд боллоо. Уг аяны хүрээнд Эрүүл Мэндийн яам, Монгол дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Монголын оюутны холбоо, Эрүүл Мэндийн Хөгжлийн төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг хамтран эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд сургалт зохион байгуулах, ард иргэдэд антибиотикийн зохистой хэрэглээний талаар сургалт сурталчилгаа явуулах зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.