Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДАРХЛААЖУУЛАЛТЫН 10 ХОНОГИЙН ТАЛААР ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО


Монгол Улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт орсон “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Хепатитын В вирүсийн халдвараас сэргийлье” уриан дор зохион байгуулж байна.  

Энэ үеэр Хепатитын В вирүсийн халдварын эсрэг вакцинаар төр болон хувийн хэвшлийн бүх анагаах ухааны их, дээд сургуулийн оюутнууд, Онцгой Байдлын Ерөнхий Газрын ажилтнууд, Цэргийн бие бүрэлдэхүүнийг үнэ төлбөргүй дархлаажуулна.

Мөн улаанбурхан, томуу, томуу төст болон бусад халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор 5 хүртэлх насны хүүхдүүдэд өндөр тунтай А амин дэм уулгаж байна.

Дархлаажуулалтын 10 хоногоор 6 сартай хүүхдүүдийг улаанбурхан өвчний эсрэг вакцины “0” тунгаар дархлаажуулах арга хэмжээг Нийслэл хот, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон аймгуудад зохион байгуулж эхлэсний зэрэгцээ нэмэлт дархлаажуулалтаас хоцорсон 18-30 насны залуучуудыг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар нөхөн дархлаажуулна. 

Холбоотой мэдээ, мэдээлэл