“ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ ХӨГЖҮҮЛЭХ ШИНЭ САНАА, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛИЙГ ШАЛГАРУУЛАХ” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ УДИРДАМЖ”
ҮНДЭСЛЭЛ
Аливаа улс орны эрүүл мэндийн салбарын үндсэн зорилго нь нийт хүн амынхаа эрүүл мэндийн байдлыг сайжруулах явдал юм.
Сүүлийн хориод жилийн хугацаанд вирүсийн эсрэг эм бэлдмэл, биотехнологи, лаборатори, дүрс оношилгоо, эд эрхтэн шилжүүлэн суулгах, мэс заслын арга техник, мэдээллийн цахим технологи, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ зэрэгт эргэлтийн шинжтэй өөрчлөлтүүд гарсан хэдий ч өнөөдрийн хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна.
Эдийн засгийн хомсдолтой, боломжит нөөцийн хэмжээ хязгаарлагдмал энэ үед эрүүл мэндийн байгууллагыг хөгжүүлэхэд дотоод нөөц бололцоогоо дайчлах, зөв хуваарилах, зөв зарцуулах, эрүүл мэндийн болон эдийн засгийн үр ашигтай шинэ санаа, технологийн төслийг шалгаруулах, нэвтрүүлэх шаардлагатай байна.
ЗОРИЛГО
Эрүүл мэндийн байгууллагыг хөгжүүлэхэд дотоод нөөц бололцоогоо дайчлах, зөв хуваарилах, зөв зарцуулах эрүүл мэндийн болон эдийн засгийн үр ашигтай шинэ санаа, технологийн төслийг шалгаруулах
ЧИГЛЭЛ
- Сумын эрүүл мэндийн төв
- Өрхийн эрүүл мэндийн төв
- Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг
- Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв
АГУУЛГА
Шинэ санаа, технологийн төсөлд дараах агуулгыг тусгасан байна. Үүнд:
- Эрүүл мэндийн салбарын бүтэц, зохион байгуулалт
- Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээ
- Хүний нөөц
- Санхүүжилт, урамшуулал
- Техник, тоног төхөөрөмж
- Салбар дундын хамтын ажиллагаа
- Шатлал хоорондын уялдаа холбоо
- Ёс зүй, харилцаа хандлага
ХАМРАХ ХҮРЭЭ
Бүх эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн, профессор, мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэг холбоод, ТББ
УРАЛДААНД ИРҮҮЛЭХ ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээг тодорхойлсон байх;
- Шинэ санаа, технологийг нэвтрүүлэхэд шаардлагатай өртөг зардал, хүний нөөц, дэд бүтэц, тогтолцооны зохион байгуулалтыг тооцоолсон байх;
- Эрүүл мэндийн болон эдийн засгийн үр ашгийг тооцоолсон байх;
- Шинэ санаа, технологийг нэвтрүүлэхэд шаардлагатай удирдамж, гарын авлага, зааварчилгаатай байх.
БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШАГНАЛ
Чиглэл тус бүрээс нэг төсөл шалгаруулна. Шалгарсан төсөл бүрд 1,500,000 төгрөг
ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА
2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 30 хоногийн хугацаанд зохион байгуулагдана.
ДҮГНЭХ
Уралдаанд ирүүлсэн материалыг уралдааныг дүгнэх ажлын хэсэг ажлын 10 хоногт багтаан шалгаруулж, удирдлагуудад танилцуулж шийдвэрлүүлнэ.
Уралдаанд оролцогч нар 2016 оны 10 сарын 30-ны өдрийн дотор тус яамны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Оношилгоо, эмчилгээний технологийн албанд ирүүлнэ үү.
Холбоо барих утас: 51-263757