Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

"Амилуулах лавшруулсан тусламжийн сургагч багш бэлтгэх"сургалт боллоо


ЭМЯ-аас Япон Улсын ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа "Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд Амилуулах лавшруулсан тусламжийн сургалт (Advanced Assessment for Life Support - AALS)-ыг энэ сарын 27-29-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг Японы Олон улсын эрүүл мэндийн судалгааны төвийн Яаралтай тусламжийн төвийн захирал Кимура Акио, Японы Асахикава Анагаах ухааны их сургуулийн Яаралтай тусламжийн тэнхимийн профессор Фүжита Сатоши нар удирдаж явуулсан ба нарийн ажилбар гүйцэтгэх манекин, FAST (түргэвчилсэн эхо)-ийн хэт авиан хиймэл арьс (sonoskin) зэрэг шинэ дэвшилтэт технологийг яаралтай тусламжийн сургалтад анх удаа нэвтрүүлэв.

"Амилуулах лавшруулсан тусламжийн сургагч багш бэлтгэх" эхний 2 өдрийн сургалтад Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэгийн яаралтай тусламжийн 8 эмч оролцож, AALS сургалтын сургагч багшийн заах арга зүй, нарийн ажилбар гүйцэтгэх манекин ашиглах арга, яаралтай тохиолдол бүхий сценари дээр ажиллаж үзүүлэх чиглэлээр амжилттай суралцан, "AALS сургалтын сургагч багшийн эрх"-тэй боллоо. 

Сургалтын 3 дахь өдөр "AALS сургалтын сургагч багшийн эрх" авсан 8 их эмч нь нийслэлийн зарим дүүрэг, өрх, сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн эмч нарт амь нас аюултай эрсдэлд орсон өвчтний биеийн байдалд хэрхэн үнэлгээ хийх, амилуулах лавшруулсан тусламжийг хэрхэн хийх арга техникийг зааж, гэмтэлд өртсөн өвчтний жишээн дээр манекин дээр дадлага хамтран хийлээ. Цаашид эдгээр сургагч багш нь үндэсний хэмжээнд бусад эмнэлгийн мэргэжилтэнд яаралтай тусламжийн чиглэлээр тасралтгүй сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах үүрэг хүлээж байгаа юм.

"Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг сайжруулах төсөл"-өөс уг сургалтад ашигласан, тус бүр нь 60000 ам долларын үнэтэй нарийн ажилбар гүйцэтгэх 2 манекиныг Япон Улсын ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Эрүүл мэндийн хөгжлийн төвд албан ёсоор хүлээлгэн өгөв.

Холбоотой мэдээ, мэдээлэл