Сайд А.Цогцэцэг УНТЭ, БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн эмнэлэг, Эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэг, Эрхтэн шилжүүлэн суулгах агентлаг, Raphael Олон улсын байгууллагын төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтын хүрээнд БНСУ-ын талаас манай улсад орчин үеийн дэвшилтэт шинэ технологи болох эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэхэд үзүүлсэн санхүүгийн болон хүний нөөцийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлсэн талаар дурьдаж цаашид эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог бэхжүүлэхэд төрийн зохицуулалт хэрэгтэй байгааг цохон тэмдэглэв.
Энэ үер эрүүл мэндийн яамнаас дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлж цаашид эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог боловсронгуй болгох, бэхжүүлэх асуудлаар хамтран ажиллах тухай санал солилцлоо.