Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Манай улсын Эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Доктор Хью Парсонсыг Эрүүл Мэндийн Яамны “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа


Канад Улсын Сюррей Мемориал эмнэлгийн ерөнхий мэс засалч, доктор Хью Парсонс тэргүүтэй эмч нарын баг сүүлийн 2 жилийн хугацаанд Монгол Улсын Эрүүл мэндийн Яамны харьяа Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Канад Улсад төвтэй Лорелрел сан, Бритиш Колумбиагийн Их сургуулийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад ирж ажиллан, манай улсад зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай байгаа чиглэлээр эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байна. Энэхүү ажлынхаа хүрээнд, доктор Хью Парсонсын багийн эмч нар 2016 оны 9 дүгээр сарын 18-нээс 30-ны хооронд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн Нүд судлалын тасаг, Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ) болон Говь-Алтай аймгийн Нэгдсэн Эмнэлэгтэй хамтран нүдний болор, торлог шилэнцрийн өвчний оношлогоо, эмчилгээ, мэс заслыг 100 гаруй хүүхэд болон насанд хүрэгчдэд үнэ төлбөргүй хийснээс гадна, бусад нарийн мэргэжлийн мэс заслын эмч нартай хамтран толгой хүзүү, болон цээжний хөндийн мэс заслыг амжилттай хийж гүйцэтгээд байна. Канад Улсаас ирсэн, нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй эмч сувилагчдын баг нь дээрх мэс заслуудаас гадна Монголын нүдний эмч, резидент эмч нарын ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, шаардлагатай ном хэвлэл, зарим багаж хэрэгслийг манай улсад хандивлан үлдээжээ.

Доктор Хью Парсонсын оруулсан энэхүү хувь нэмрийг үнэлэн, Эрүүл Мэндийн Яамны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг Эрүүл мэндийн Сайд А.Цогцэцэг өнөөдөр буюу 9 дүгээр сарын 30-ны өдөр гардууллаа. Сайд  хэлсэн үгэндээ монгол улсын эрүүл мэндийн салбарт бодитой хувь нэмэр оруулсан таньд болон төслийн багийн нийт гишүүд,  Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эд Жэйгэр, Лорел сангийн гүйцэтгэх захирал, хатагтай Шонталь Тишоу нар ихээхэн хувь нэмэр оруулсныг дурьдан талархаж, цаашид дээрх хөтөлбөрийн цар хүрээ нэмэгдэж, хамтын ажиллагаа өргөжинө гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Дээрх арга хэмжээнд Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эд Жэйгэр болон Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн Нүд судлалын тасгийн эрхлэгч П.Бүрэнжаргал нар оролцлоо.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл