“Сувилахуйн шинэчлэлийг удирдагчаас” уриан дор зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээ 2015 оны 05-р сард Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж манай аймгаас ЭТҮХ-ийн дарга Б.Баяндалай СТҮХ мэргэжилтэн О.Дагиймаа,НЭ-ийн сувилахуйн албаны дарга Г.Амаржаргал нар оролцсон.
Энэ үеэр өнгөрсөн жилийн сувилахуйн үйл ажиллагаагаар улсдаа манай аймгийн сувилахуйн баг хамт олон Тэргүүн байр эзэлж гадаадад суралцах эрхийн бичгийг ЭМХТ-өөс гардуулсан билээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд эхний ээлжинд ЭМГ-ын сувилахуйн мэргэжилтэн О.Дагиймаа НЭ-ийн сувилахуйн албаны дарга Г.Амаржаргал нар сонгогдож гадаадад сургалтанд хамрагдаж туршлага судлаад ирсэн байна. Уг сургалтанд монголоос 10 гаруй ЭМБ-ын 13 их эмч сувилагч нар хамрагдсан.
Дээрх 2 мэргэжилтэн нь UPTON институтаас зохион байгуулсан вакумжуулсан сургалтанд УБ хотод нэг сар, улмаар үргэлжлүүлээд Филиппинд нэг сар нийт хоёр сар Англи хэлний сургалтанд ЭМГ-ын болон нэгдсэн эмнэлэг, ЭМХТ-ийн дэмжлэгтэйгээр суралцаж тус улсын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судлалаа.
Сургалтанд хамрагдсаны дагуу цаашид дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
Үүнд:
-Сувилагч тусгай мэргэжилтнүүдийн дунд англи хэлний түвшинг тогтоох үнэлгээ хийж,Англи хэлтэй сувилагч нарын баг бүрдүүлэх,
-“Хэлтэй бол хөлтэй “хөдөлгөөн өрнүүлж ажиллах Энхтайваны корпусын сайн дурын идэвхтнүүдтэй хамтран ажиллах,
-Англи хэлний сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах ажлыг хийхээр болсон байна.