Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Хэнтий аймагт ажиллалаа


Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн энэ сарын 21-26 ний өдрүүдэд Хэнтий аймагийн 7 н суманд ажиллаж, салбарын албан хаагчидтай уулзаж, 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрээр БорӨндөр, Хэрлэн, Баянмөнх, Дархан, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Батширээт сумдууд болон Хэрлэнбаян-Улаан, Хурх баг гэсэн маршруутаар явж,сумдын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, Хэрлэн,Баян-Улаан багт эмнэлгийн алсын дуудлагын тусламж үйлчилгээнд зориулж “автомашин хүлээн авах эрхийн бичиг”-ийг гардууллаа.Мөн энэ үеэр Эрүүл мэндийн салбарт он удаан ажил ажилласан 5 ахмад настанг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагналаа

Уулзалтын үеэр хэлсэн үгэндээ ирэх дөрвөн жилд эрүүл мэндийн салбарын хувьд аливаа өвчин эмгэгээс  сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрс сайжруулах,  тусламж үйлчилгээний бодлого төлөвлөлтөд урт болон дунд хугацааны хөтөлбөр боловсруулж,эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, хүний нөөцийн  хөгжлийг хангаж, нийгмийн хамгааллыг сайжруулах,  тусламж үйлчилгээний чанартай уялдсан  санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох зорилтуудыг дэвшүүлэн ажилана гэдгийг онцоллоо.

Мөн энэ үеэр МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчид Батширээт суманд БОАЖЯ-ны Н.Нямдаваа нартай хамтран иргэдтэй уулзан,тэдний санал бодлыг сонслоо.Иргэдийн зүгээс эмнэлгийн барилгад их засвар, өргөтгөл, засвар хийх,  автомашины парк шинэчлэлийг нэн даруй хийх,эмийн тендер, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт, элэгний С, В вирүсийн эм болон шинжилгээний үнэ, эмийн эргэлтийн сангийн асуудалыг зохицуулах зэргийг асуудлуудыг шийд вэрлэж өгөхийг хүслээ

Холбоотой мэдээ, мэдээлэл