Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ - 2016” ҮЗЭСГЭЛЭН


Монгол улсад эмнэлгийн техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жил,  Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны 20 жилийн ойг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Олон улсын эмнэлгийн инженерүүдийн холбоо (IFBME), Эм холбоо, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, Мишээл групптэй хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ - 2016 үзэсгэлэнг 2016 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд   ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ИВЭЭЛ дор зохион байгуулах гэж байна.

 

ЗОРИЛГО: 

1.    Эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн эмчилгээ, оношилгооны дэвшилтэд технологи, арга аргачлал, тоног төхөөрөмжийг олон нийтэд сурталчилан таниулах

2.    Гадны болон дотоодын эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч  байгуулагуудын шинэ технологи, тоног төхөөрөмжтэй танилцах, туршлага судлах

3.    Олон улсын эрүүл мэндийн технологийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, мэргэжилтэн бэлтгэж буй чиг хандлага талаар хэлэлцэх

 

ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГА:

ЭМЯ-ны  харъяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгуулагууд, БНСУ-ын Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгуулагууд нийт 120 гаруй оролцогч байгууллагууд дараах чиглэлээр төрөлжин оролцоно.

·         Улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагууд

·         Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, ханган нийлүүлэгч байгууллагууд 

  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч, эмч мэргэжилтэн  бэлтгэдэг улсын болон хувийн хэвшлийн сургалтын байгууллагууд

·         Гоо сайхан, эрүүл мэнд

·         Эрүүл хүнс, биологийн идэвхт бүтээгдэхүүн

 

ТОВЧ ХӨТӨЛБӨР:                     

 

2016.09.30:  

Нээлтийн үйл ажиллагаа

Тайзан дээрх байгууллагын танилцуулах сурталчилгаа

Номын баяр – Хүндэтгэлийн арга хэмжээ

Бренд тоног төхөөрөмжийг танилцуулах сургалт

Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа үргэлжилнэ

2016.10.01:  

Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа үргэлжилнэ

Тайзан дээрх байгууллагын танилцуулах сурталчилгаа

                      Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн  гуравдугаар

                      чуулган, олон улсын анхдугаар хурал /Эрүүл мэндийн яамны Б танхимд/

                      Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа үргэлжилнэ

2016.10.02:  

                        Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа үргэлжилнэ

Тайзан дээрх байгууллагын танилцуулах сурталчилгаа

Үзэсгэлэнгийн шилдэг - номинаци шалгаруулах үйл ажиллагаа

Хаалтын үйл ажиллагаа

 

Үзэсгэлэнгийн үеэр ард иргэдэд үнэ төлбөргүйгээр хараа, сонсгол, даралт, сахарын шинжилгээ, эхо, эрүүл мэндийн боловсролын мэдээлэл, бараа бүтээгдэхүүний амталгаа хийгдэнэ.

 

БҮРТГЭЛ:

·         МИШЭЭЛ ЭКСПО дээр 2016.09.09-ны өдрөөс эхлэн явагдаж байна.

·         Үзэсгэлэнд оролцох сонирхолтой байгууллагуудыг урьдчилан оролцох хүсэлтээ ирүүлснээр талбайн хуваарилалтыг хийнэ. (Талбайн зургыг хавсаргав.)

  • Үзэсгэлэнгийн талбайг өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохируулан, тусгайлан зохиомжлон тохижуулах боломжтой бөгөөд энэ үедээ талбайн зааварчилгааг мөрдөх шаардлагатай. 
  • Талбайн хуваарилалт болон төлбөрийн асуудлыг “Мишээл групп” ХХК хариуцан ажиллана.

 

ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА

·         Олон улсын эмнэлгийн инженерүүдийн холбоо

 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

 

·         Эрүүл мэндийн яам

·         Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг

·         Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо

·         Солонгос – Монгол бизнес төв

·         Мишээл Экспо  ХХК

 

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө /Мишээл экспо төв/

УТАС:    88077036, 88077031

ФАКС:   75959595

Е-MAIL:   Oyu_mt@yahoo.com, info@misheelexpo.mn

Холбоотой мэдээ, мэдээлэл