Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Гемодиализын тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа


Бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох гемодиализын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, аппарат тоног төхөөрөмж, хүний нөөц, бололцоог судлах, хүлээгдэл, чирэгдлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авах зорилгоор Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гемодиализын тусламж, үйлчилгээ үзүүлдэг Нарт эрдэнэс, LUX мед, Интермед, Агапе, UB мед, Эрин, ICU хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, үйлчлүүлж байгаа  ард иргэдийн санал бодлыг сонсож,сонирхосон асуултанд нь хариулт өглөө.

Дашрамд сонирхуулхад улсын хэмжээнд гемодиализын тусламж, үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн 7 эрүүл мэндийн байгууллагад  34 гемодиализын аппаратаар эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.

 

Дэд сайд Л.Бямбасүрэн энэ үеэр олон улсын стандартад нийцсэн орчин нөхцөл бүрдүүлж, шинэ технологи нэвтрүүлж, үйлчлүүлэгчдийн тав тухтай орчин бүрдүүлэхэд санаачлагатай хандсан хувийн эмнэлэгүүдэд талархаж байгаагаа илэрхийллээ.Цаашид төр,хувийн хэвшлийн эмнэлэгүүд нэгдсэн зорилготой хамтарч ажиллах нь зүйтэйг уулзалтын төгсгөлд онцоллоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл