Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Монгол эмнэлэг анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө


 

Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл гэдэг нь аюулгүй байдлыг  хангаж, стандартын дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үйлчлүүлэгч бүрт чанарын өндөр төвшинд үзүүлэх  хамгийн оновчтой арга бөгөөд чанарын баталгаа болж өгдөг.

 

Дэлхийн 100 гаруй орны эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилладаг магадлан итгэмжлэлийн Олон улсын JCI (Joint Commission International) байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуурыг амжилттай давж “Алтан тамга”-ын эзэн болсон манай улсын анхны эмнэлэг “Интермед” эмнэлэгт  итгэмжлэл гардуулах ёслолын арга хэмжээ 2016 оны 9 дүгээр сарын 23 –нд болов.

 

Уг арга хэмжээнд тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч,  төрийн захиргааны удирдлагын  газрын дарга Д.Оюунчимэг, Интермед эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал Др.Рамсей Хасан,   төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн удирдлагууд, олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг албаны хүмүүс хүндэтгэл үзүүлэн талархлаа илэрхийлэн оролцов.

 

Интермед эмнэлэг олон улсын магадлан итгэмжлэлийг авснаар шинэ цагийн дэвшил авчрах зам нээгдэж, энэ жимээр манай улсын бусад олон эмнэлгийн байгуулагууд оношилгоо, эмчилгээ, үйлчилгээгээ олон улсын төвшинд нийцүүлж, олон улсад магадлан итгэмжлэгдэх цаг тун ойрхон гэдэгт эргэлзэхгүй байна. 

Холбоотой мэдээ, мэдээлэл