Дэлхийн галзуу өвчнийг Хянах Холбооны санаачлагаар анх 2007 оны 9-р сарын 28-наас эхлэн энэ өдрийг тэмдэглэж байна. Галзуу өвчний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ, хяналт, сэргийлэлтийн талаарх үйл ажиллагааг 135 оронд зохион байгуулдаг бөгөөд “галзуу өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой” гэдгийг дэлхийн олон арван мянган хүмүүст хүргэдгээрээ энэ арга хэмжээ нь онцлог юм.
ЗӨСҮТ болон аймаг, нийслэлийн ЗӨСТ-үүд галзуу өвчнөөс сэргийлэх хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулах ажлыг жилийн туршид тогтмол хийдэг.
Галзуу өвчинтэй тэмцэх өдрийн хүрээнд сарын аян зарлаж 14 заалт бүхий төлөвлөгөө гаргаж ЭМЯ, НЗАА, НМЭГ, НЭМГ, ТВ, өдөр тутмын хэвлэлүүд зэрэг албан байгууллагуудтай хамтран төр захиргааны болон мэргэжлийн байгууллагууд, олон нийт, ард иргэд рүү чиглэсэн олон ажлуудыг зохион байгууллаа.
· Хаан банкны санхүүжүүлтээр 20000 гаруй мянган зурагт хуудас хэвлүүлэн 21 аймгийн ЭМГ, ЗӨСТ-үүдэд тараалаа.
· ЗӨСҮТ, НЭМГ хамтран “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”- ийг угтан “Монгол улс дахь галзуу өвчний төлөв байдал, хариу арга хэмжээ, тулгамдаж буй асуудал, цаашдын чиглэл”, “Галзуу өвчний эсрэг дархлаажуулалт, эмчилгээ, оношилгоог сайжруулах нь” сэдвүүдээр Нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 91 эмч мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа.
· ЗӨСҮТ, Дэлхийн Зөн МОУБ хамтран Орхон аймгийн 2 сумын 3 сургуулийн сурагчдыг хамруулсан галзуу өвчний талаарх мэдлэг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа.
· Нийслэлийн Баянзүрх дүүрэгт золбин нохой тоолох, дотоод шимэгчдийг тодорхойлох, нохойгоор дамжин халдварлах өвчний талаарх хүн амын мэдлэг, хандлага, халдварт өртөх эрсдлийг үнэлэх тандалт судалгааны ажлыг 2016 оны 9-р сарын 10, 11-ний өдрүүдэд батлагдсан удирдамжийн дагуу тус дүүргийн 1,5,9,13,17,21,25-р хороодын нутагт гүйцэтгэлээ.
· Нийслэлийн Захирагчийн ажлын алба, ЗӨСҮТ, НМЭГ-тай хамтран 146 автобусны буудлын сурталчилгааны самбарт галзуу өвчнөөс сэргийлэх санамж зөвлөгөөг байрлуулав.
· MNB, UBS ТВ-ийн , Eagle, TV9, Mongol, TV9, Like телевизүүд, Зууны мэдээ сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр галзуу өвчнөөс сэргийлэх талаар мэдээлэл хийн ярилцлага өглөө.
· НЗӨСТ, НМЭГ, БЗД-ийн ЭМТ хамтран өдөрлөг зохион байгуулж байна.