ЭМХТ, БНСУ-ын Raphael International байгууллага, Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтран Дархан-Уул аймагт хэрэгжүүлж буй “Мэргэжилтний тасралтгүй хөгжил” төслийн үйл ажиллагааны хүрээнд эмнэлзүйн дадлага сургалтыг зохион байгуулах зориулалттай 6 төрлийн муляжи, хэрэглэгдэхүүнийг ЭМГ хүлээлгэн өгч, 8.9 сая төгрөгний хөрөнгө оруулалтыг хийлээ. Raphael International байгууллагын төслийн менежер А.Номин, Сөүлийн Үндэсний Их Сургуулийн судлаач эмч Кэёонг Мин Сан нар муляжи хэрэглэгдэхүүнийг ЭМГ-ын дарга С.Сүнчинд гардуулаад, цаашид эмч мэргэжилтнүүдийг тасралтгүй сургаж, мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлэх үйл ажиллагаанд амжилт хүсэв.
Төслийн хүрээнд бэлэглэсэн Муляжи хэрэглэгдэхүүн нь эмч мэргэжилтнүүдийн гардан үйлдлийн ур чадварыг сайжруулах орчин нөхцөлтөй “Симуляци сургалтын төв” байгуулах үйл ажиллагааны эхлэл болж байгаа бөгөөд цаашид бусад шаардлагатай зүйлсээр хангаж, сургалтыг тасралтгүй зохион байгуулах юм.