1912 оны 9 дүгээр сарын 25 ны өдрийг “Олон улсын Эм зүйн холбоо” үүсч байгуулагдсан өдөр болгон тэмдэглэсээр ирсэн. Энэхүү өдрийг жил бүр дэлхийн эм зүйчид “Олон улсын Эм зүйн холбоон хамтран чуулга уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалтыг нээж Эрүүл мэндийн яамны БХЗ-ийн газрын дарга Л.Энхболд нээж хэлсэн үгэндээ манай улс энэ өдрийг 2015 оноос тэмдэглэж эхэлсэн. Энэ жилээс эхлэн ЭМЯ төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтайгаа хамтран Эм зүйч Бид таны Төлөө уриатайгаар тэмдэглэж байна. Мөн Эрүүл мэндийн байгууллагуудын эм зүйн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлж байгааг олон нийтэд сурталчилах, Эм зүйчийн өсөн нэмэгдэж байгаа үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар сурталчилах зэргээр ажиллаж байна гэдгийг онцлов