Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Эрүүл аж төрөх ёс, халдварт бус өвчний хяналт” сэдэвт Олон улсын сайд нарын анхдугаар чуулга уулзалт


Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон Москва хотноо болж байгаа “Эрүүл аж төрөх ёс, халдварт бус өвчний хяналт” сэдэвт Олон улсын сайд нарын анхдугаар чуулга уулзалтанд 4-р сарын 27-29-ний өдрүүдэд оролцож байна.

Чуулга уулзалтанд ДЭМБ-ын гишүүн 190 гаруй орноос 1000 шахам оролцогчид хүрэлцэн ирсэн байна. Оролцогчдын дотор 90 гаруй орны Эрүүл мэндийн сайд, дэд сайдууд хуран цугласанд ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Маргарет Чен сэтгэл хангалун байгаагаа хэлсэн үгэндаа цохон тэмдэглэв. Энэхүү чуулга уулзалт олон улсын түвшинд хамтын хүчээр хавдар өвчин, зүрх судасны өвчлөл, чихрийн шижин зэрэг улс орнуудын хүн амын өвчлөл, нас баралтын дтйлэнхи хувийг эзэлж байгаа халдварт бус өвчинтэй тэмцэхэд чухал үе шат болж байгаагаараа онцлог юм. Чуулга уулзалтын нээлтэнд Оросын Холбооны Улсын Ерөнхий сайд Владимир Путин хүрэлцэн орж, дэлхийн хүн амын эрүүл мэндэд тулгамдаад байгаа цаг үеийн чухал асуудлаар хуран цугласан чуулганы оролцогчид болон сайд нарт хандаж үг хэллээ. Путин хэлсэн үгэндээ, Москва хотыг сонгож энэхүү нэр хүнд бүхий чуулганыг зохион байгуулж байгаад талархалаа илэрхийлээд ард иргэдээ эрүүл байлгахын тулд засгийн газрууд эрүүл хүнсээр хангах, эрүүл орчин бүрдүүлэх, эрүүл мэндийн боловсрол, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, өвчлөлийн урьдчилан сэргийлэлт, хяналтыг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр маш үр дүнтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй,

 

 Оросын Холбооны улсын тухайд энэ чиглэлээрх хөрөнгө оруулалтад анхаарч, улам нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа гээд Владимир Путин, хамгийн эрүүл хэрнээ хамгийн хямд хүнсээр хооллох нөхцөл боломжийг олох нь хэцүү ч гэсэн зайлшгүй хийх шаардлагатай зүйл гэдгийг мөн онцолсон юм.

 

МУ-ын Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон чуулганы эхний өдрийн ерөнхий хуралдаанд оролцсоны дараа тамхидалтын эсрэг тэмцэх, тамхины хяналтыг сайжруулах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн бүлгийн хурал дээр МУ-д хэлэлцүүлгийн сэдвээр ямар ажлууд хийгдэж, ямар асуудал тулгарч байгаа талаар мэдээлэл хийв. Дэд сайд мэдээлэлдээ, манай улсад тамхинаас авах татвар болон тамхины үйлдвэрлэл, нийлүүлэлттэй холбоотой тоо, мэдээллийг цуглуулахад хүндрэл гарч байгааг онцлон ярьсан юм .Түүнчлэн хоёрдахь өдрийн ерөнхий хуралдааны дараа халдварт бус өвчний хяналтыг боловсронгуй болгох тухай бүлгийн хэлэлцүүлэгт дэд сайд Ж.Цолмон мөн оролцсон байна.

“Эрүүл аж төрөх ёс, халдварт бус өвчний хяналт” сэдэвт Олон улсын сайд нарын анхдугаар чуулга уулзалт Москва хотноо Олон улсын худалдааны төвд үргэлжилж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл