ДЭМБ-ын "Бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах стратеги”-ийн хүрээнд орон нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх сургалтыг “Хэнийг ч орхигдуулахгүйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээх нь” сэдвийн дор энэ сарын 19-21-ны өдрүүдэд Архангай аймгийн Цэнхэр суманд зохион байгуулж байна.
Энэхүү сургалтын зорилго нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эмзэг бүлгийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчлэх, арга замуудыг тодорхойлж, энэ чиглэлээр хэрхэн ажиллах зааварчилгааг авч, орон нутагтаа хэрэгжүүлэх юм.
Эрүүл мэндийн яам Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд салбарынхаа хууль, эрх зүйн орчинг шинэчлэх, нийгэм эдийн засаг, жендерийн тэгш байдлыг хангах, иргэн бүрт тэгш хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Тус сургалтад Архангай, Төв, Сэлэнгэ, Булган, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгийн газар, Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтнууд оролцож байна.