Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн сайд Архангай аймагт ажиллалаа


   Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ сарын 18-19-ний өдрүүдэд Архангай аймагт ажиллаж, салбарын албан хаагчидтай уулзаж, 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар мэдээлэл хийсэн юм.

   Тэрээр ирэх дөрвөн жилд эрүүл мэндийн салбарын хувьд аливаа өвчин эмгэгээс  сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрс сайжруулах,  тусламж үйлчилгээний бодлого төлөвлөлтөд урт болон дунд хугацааны хөтөлбөр боловсруулж,эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, хүний нөөцийн  хөгжлийг хангаж, нийгмийн хамгааллыг сайжруулах,  тусламж үйлчилгээний чанартай уялдсан  санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох зорилтуудыг дэвшүүлэн ажиллана. Эдгээр зорилтыг биелүүлэхийн тулд салбар дундын болон салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэн орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, иргэд олон нийт та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно гэдгээ хэлж байлаа.

    Мөн ЭМЯ-аас ойрын үед хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид анхаарах асуудлаар тухайлбал эмч, эмнэлгийн ажилтны ёс зүй, харьцаа хандлагыг сайжруулах, Зам, тээвэр, хөгжлийн яамтай хамтран алсын яаралтай дуудлагын үед онгоц ашиглах, орон нутгаас сорьц тээвэрлэх асуудлыг шийдвэрлэх, эмч эмнэлгийн ажилтнуудад цахим сургалт, оношилгоо хийх, эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах асуудалд онцгой анхаарах,  жирэмсний хяналтыг сайжруулах чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

   Архангай аймгийн  Хашаат, Хотонт, Түвшрүүлэх, Цэнхэр сумдын Эрүүл мэндийн төв, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төвийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх боломжийн талаар эмч, ажиллагсадтай санал солилцож, зарим асуудлыг шийдвэрлэсэн байна.

    Энэ үеэр Цэнхэр суманд Эрүүл мэндийн яам, ДЭМБ-аас хамтран зохион байгуулж буй “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд хэнийг ч орхигдуулахгүй байх хандлагыг нэвтрүүлэх” сургалтын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ бүх нийтийг хамруулах, тэгш байдлыг хангах, хүртээмжийг сайжруулах, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын чадавхийг сайжруулах талаар онцлон хэллээ. 

Холбоотой мэдээ, мэдээлэл