Уйланхайт бэтэг өвчний хяналт тандалт, оношилгоо, эмчилгээний олон улсад хэрэглэж буй аргуудыг Монгол улсад хэрэгжүүлэхэд холбогдох салбарын оролцоо, чиг хандлагыг тогтоон өвчний менежментийг сайжруулах уулзалт зөвлөгөөнийг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв, Монголын Хэт Авиан Оношлогооны Нийгэмлэг хамтран сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгуулав.
Зөвлөгөөнд:
· Женев дэх Халуун орны хайхрагддаггүй өвчний багийн ахлагч Бернадетт Албела-Риддер;
· Итали улсын Павиагийн Их Сургуулийн ДЭМБ-тэй хамтарсан Бэтэг Өвчний Судалгааны Төвийн мэргэжилтэн Франческо Тамароцци;
· БНХАУ-ын Шимэгч Судлалын Үндэсний Хүрээлэнгийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн дэд захирал Проф. Нинг Сяо;
· Швейцарийн Халдварт Өвчин ба Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн тархвар зүйн тэнхимийн дэд дарга Проф. Якоб Зинсстаг;
· ХБНГУ-ын Хайделбергийн эмнэлгийн Халдварт өвчний тэнхимийн багш, Халуун орны өвчин судлалын хэсгийн дарга Проф. Томас Юнгханс нар урилгаар оролцсон.
ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюунт У нээлтийн үгэндээ тус зөвлөгөөнийг цагаа олсон чухал арга хэмжээ болсныг үнэлээд ДЭМБ-аас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд болон бусад хөтөлбөртэй уялдсан салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатайг онцлон тэмдэглэсэн.
Уг зөвлөгөөнд “Уйланхайт бэтэг өвчний хяналт тандалт, тусламж үйлчилгээг сайжруулах нь”, “Боломж ба бэрхшээл”, “Бэтэг өвчний талаар Монголд хийгдэж буй судалгаа шинжилгээний ажлууд”, “Уйланхайт бэтэг өвчний тандалт, эмнэлзүйн тусламж үйлчилгээг сайжруулах нь”, “Цаашдын чиглэл”, “Тандалт ба эмнэлзүйн тусламж үйлчилгээний удирдамж” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн нийт 21 аймаг, нийслэлийн ЭМГ, БОЭТ, НЭ, ЗӨСТ-өөс нийт 80 гаруй тархвар судлагч, хэт авиан оношлогооны эмч, эрдэмтдийг хамрууллаа.
Энэхүү уулзалт зөвлөгөөний хүрээнд 18,19-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн ЭМГ, БОЭТ, НЭ, ЗӨСТ-ийн болон сумдын тархвар судлагч, хэт авиан оношлогооны эмч нарт сургалт зохион байгуулж байна.
Өмнөговь аймаг дах сургалт
Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв