Эрүүл мэндийн яам, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар хамтран “Эрүүл , гамшиг, ослын үеийн бэлэн байдлыг чадавхижуулах нь” cэдэвт сургалтыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулав.
Сургалтанд аймгийн гамшгаас хамгаалах эрүүл мэндийн алба, онцгой байдлын алба, нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн анги, 13 сум, 5 өрхийн эрүүл мэндийн төв, 4 хувийн эмнэлэг, Уламжлалт анагаах ухаан, рашаан судлалын төвийн нийт 55 эмч, мэргэжилтэн оролцлоо.
Уг арга хэмжээг нээж Эрүүл мэндийн яамны яаралтай тусламж, гамшиг ослын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч. Баярмаа, Аймгийн эрүүл мэндийн газрын дарга Г. Энхцэцэг, Онцгой байдлын газрын дарга бөгөөд аймгийн онцгой комиссын дэд дарга, хурандаа А.Ганжаргал нар үг хэлж оролцогчдод амжилт хүслээ.
Сургалтаар эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламж, үйлчилгээ гамшгийн үеийн бэлэн байдлын өнөөгийн байдал, гамшиг, онцгой байдал, эрсдэлийн үеийн удирдлага, эрхзүйн актуудын хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээ, өвөлжилтийн бэлэн байдлын талаар, мөн аймгийн хэмжээний гамшиг, ослын нөхцөл байдал, гамшгаас хамгаалах эрүүл мэндийн алба, мэргэжлийн ангиудын бэлэн байдал, тулгамдаж буй асуудлын талаар яам, ЭМГ, мэргэжлийн ангиуд, аймгийн онцгой байдлын хэлтсээс мэдээлэл хийж оролцогчидтой нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Тус ймгийн хувьд зам тээврийн осол, түймэр, малын халдварт өвчин, түймрийн асуудал ихээхэн анхаарал татсан асуудал болоод байгаа бөгөөд аливаа болзошгүй онцгой байдал үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, нөөц бүрдүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх эрхзүйн орчин зайлшгүй шаардлагатай байгаа талаар оролцогчид ярьж, харилцан санал солилцож, нөгөө талаар уг сургалт нь аймгийн гамшгийн бэлэн байдлын улсын үзлэгийн өмнө болж байгаараа ихээхэн ач холбогдолтой болсон байна