Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Яамд хоорондын хамтын ажиллагаа өргөжинө


    Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, болон бусад албаны хүмүүс  эмнэлгийн байгууллагуудын удирдлага оролцлоо.

    1921 онд их жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар цэрэг, ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр байгуулагдсан Монгол Улсын шинжлэх ухааны ууган эмнэлэгийн шинэ байр 2011 оноос баригдаж, энэ оны 3 дугаар сард ашиглалтад оржээ. А, Б, В гэсэн гурван блокоос бүрдсэн эмнэлэг өнөөдрийн байдлаар эмчилгээний 22 тасаг, поликлиникийн 4 тасаг, нарийн мэргэжлийн 30 гаруй кабинет, 411 ортойгоор үйл ажиллагаа явуулж байгааг  Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгийн дарга, хурандаа С.Батболд танилцууллаа.

    Жилд 14 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилж, поликлиникээр 160 мянга гаруй хүн үзлэг шинжилгээнд хамрагддаг байна. Тус эмнэлэг нь 2015 оны магадлан итгэмжлэх комиссын дүгнэлтээр 3 жилийн хугацаагаар Төв эмнэлэгийн эрхтэй болж, үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэр эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг чадвахжуулах, ур чадварыг дээшлүүлэх гэх мэт олон асуудлаар санал солилцож тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлуудыг УИХ болоод Засгийн газар, яамдын түвшинд хэрхэн бодлогоор уялдуулан шийдвэрлэх талаар ярилцлаа.

    Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Дайчилгаатай команд штабын хээрийн сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм. Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгийн зарим томилгоот бүрэлдэхүүн Засгийн газрын тогтоолын дагуу дайчилгаатай команд штаб хээрийн сургууль хийхээр бэлтгэлдээ гараад байгаа юм. Хээрийн сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ  сайд А.Цогцэцэг " Тайван бус цагт монгол эх орныхоо төлөө, ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалахад зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, БХХСАХНЭмнэлэг, эрүүл мэндийн бусад байгууллагууд хэрхэн хамтарч ажиллахыг бодитой харуулсан маш чухал арга хэмжээ болж байна. Энэ арга хэмжээ Батлан хамгаалах салбар болон эрүүл мэндийн салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлсэн өргөн хүрээтэй үр дүнтэй арга хэмжээ боллоо" гэдгийг онцлов.

Холбоотой мэдээ, мэдээлэл