Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй уулзлаа


    НҮБ-ын Хүүхдийн сан нь эрүүл мэндийн салбарт бага насны хүүхэд, ялангуяа эмзэг бүлгийн бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, хамгааллын чиглэлээр Засгийн  газрын үйл ажиллагааг дэмжин ажилласаар ирсэн.

    Сайд А.Цогцэцэг өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Ноён Роберто Бенесийг хүлээн авч уулзаж цаашид хэрхэн шинэ шатанд хамтран ажиллах талаар ярилцлаа.

    Уулзалтын эхэнд суурин төлөөлөгч манай сан нь  ЭМЯ-тай  олон жилийн хамтын ажиллагааны арвин түүхтэй. Эх, хүүхдийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний хүртээмжийг хангах, ус хангамж, ариун цэврийн байгууламжийн тогтвортой байдлыг хангах замаар өсвөр үеийнхний эрүүл мэнд, хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Ирэх оноос хамтын ажиллагааныхаа шинэ таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Хүүхэд, өсвөр үе тэр дундаа эмзэг бүлгийн хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд түлхүү эрүүл мэндийг үйлчилгээг хүргэх чиглэлд төлөвлөгөөгөө боловсруулаж байгаа. Өнгөрөсөн жилүүдэд Налайх дүүрэг, Хөвсгөл аймагт төслөө хэрэгжүүлж тус орон нутгийн  эмзэг бүлгийн хүүхдүүдэд сум дүүрэг багт нь хүрч   ажилласан. Ирэх жилүүдэд Баянзүрх дүүрэг гурван аймаг нэмэгдэхээр болсон. Ялангуяа эмзэг бүлгийн хүүхдүүдэд хоол тэжээл, эх, хүүхдийн тусламж үйлчилгээ,  жирэмсэний хяналт, дархлаажуулалт ихээр орхигдсон байдаг. Өсвөр үеийнхэнд  шилжилтийн насан дээр нь бэлгийн чиг хандлагын талаар зөв мэдээлэл өгөх ёстой  учраас  энэ тал дээр яамтай түлхүү хамтран  ажиллах хүсэлтэй байгаагааг илэрхийллээ.    

   НҮБ-ын Хүүхдийн сангаас  манай  эрүүл мэндийн салбар тэр дундаа эмзэг бүлгийн бага насны хүүхдийн асуудал болоод бэлгийн замын халдварт өвчлөлийн чиглэлд анхаарлаа хандуулж хамтран хийсэн маш олон ажил байгаа. Эх, хүүхдийн эрүүл мэндийн хооллолтын асуудал маш чухал. “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хамтран ажиллаж байна. хэрэв хууль батлагдаад гараад ирвэл дараа дараагийн бидний хамтын ажиллагаа ч тодорхой болно. Бидний байгуулсан Санамж бичгийн хүрээнд Монгол улсын товлолын дархлаажуулалтад хэрэглэдэг долоон төрлийн вакцин болон А витаминыг худалдан авах, нийлүүлэлт хийх ажлыг НҮБ-ын Хүүхдийн сангийн Худалдан авах газраар дамжуулан авч байна. Энэ нь чанартай, аюулгүй, хямд вакциныг хүүхдэд хийх боломжийг бүрдүүлж өгдөг гэлээ.

   Тэрээр нийт хүн амын амьжиргааны түвшинтэй харьцуулахад эмзэг бүлгийн хүүхдүүд өвчлөлд өртөх нь элбэг байна. Тиймээс 0-5 насны хүүхдүүдийн дунд судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэх, БЗХӨ-өөр 13-аас дээш насны хүүхдүүд өртөж байгаа нь сэтгэл зовоож байна.  Ялангуяа төрөлхийн тэмбүүтэй хүүхдийн тоо нэмэгдэж байгаад судалгаа хийж төлөвлөгөө гарган хамтарч ажиллах хүсэлтэй байна гэдгээ А.Цогцэцэг сайд хэллээ.

 

   Уулзалтын төгсгөлд цаг зав гарган хүлээн авсан сайдад талархалаа илэрхийлээд ирэх арваннэгдүгээр сард Малайз улсын  Куала-Лумпур хотод сайд нарын түвшинд  зохион байгуулагдах  хүүхдэд чиглэсэн нийгмийн асуудлаарх олон улсын хуралд оролцохыг хүслээ.  

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл