Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ХОЛБОГД. ХАРИЛЦ. ХАЛАМЖИЛ


Амиа хорлохын эсрэг-Дэлхийн өдрийг 2016 оны 9-р сарын 10-нд “Холбогд. Харилц. Халамжил”  уриатай  тэмдэглэж байна. Тэмдэглэлт өдрийн хүрээнд хүн амд ганцаардал, сэтгэл гутралын хор уршиг, найз нөхөд ойр дотны хэн нэгнийг амиа хорлох эрсдэлээс сэргийлэх хамгаалах мэдлэг, хандлагыг сайжруулах, залуучуудыг стрессийг даван туулах, сэтгэлийн хаттай байх, амьдралын сорилтод өртсөн найз нөхдөө анхаарч дэмжих, эерэг зан үйлийг төлөвшүүлэх сургалт сурталчилгаа хийх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, аймаг, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвүүдтэй хамтран Ерөнхий боловсролын бүх сургуулиудад “Холбогд. Харилц. Халамжил”  уриатай  зурагт хуудас хүргүүлэх, олон нийтийн мэдээллийн цахим сүлжээгээр мэдээлэл сурталчилгааны цуврал материал түгээх, Баянзүрх, Сонгино-Хайрхан дүүргийн сургуулийн нийгмийн ажилтнуудад зориулсан “Стресс менежмент” сургалт хийх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж олон нийтийн анхаарлыг энэхүү асуудалд хандуулах юм.

Дэлхий дээр жил бүр 800000 хүн амиа хорлолтын улмаас нас бардаг тухай мэдээлэл байна. 15-29 насны залуучуудын нас баралтын хоёрдугаар шалтгаанд амиа хорлолт ордог.                                                                                                            Амиа хорлох нь зөвхөн гэр бүл төдийгүй, хамт олон найз нөхдөд сэтгэл зүйн  хямрал үүсгэдэг, ар гэрийнхэнд удаан хугацааны шаналал бий болдогоороо нийгэмд сөрөг нөлөөтэй. Энэ нь сэтгэцийн өвчинтэй ялангуяа сэтгэл гутрал, архаг архидалттай харилцан хамааралтай ч зөрчилдөөн, хүчирхийлэлд өртөх, ялгаварлан гадуурхагдах, ганцаардах, санхүүгийн асуудал,  хагацал, салалт, архаг өвдөлт зэрэг амьдралаас үүдэлтэй стрессийн үед тохиолддог байна.

Монгол улсад 2016 оны эхний 7 сарын байдлаар нийт 37 хүн амиа егүүтгэсний улмаас амь насаа алдсан байна. Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн мэдээлснээр эхний 6 сарын байдлаар 88 хүн санаатайгаар  эм, химийн бодис  ууж амиа егүүтгэх оролдлого хийжээ. Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хамгийн их анхаарал татаж байна. Судалгааны дүнгээс үзэхэд 13-17 насны өсвөр үеийнхэнхий 23%  нь сүүлийн 12 сард амиа хорлох талаар бодож байсан, 9.6%  нь сүүлийн 12 сард амиа хорлох оролдлого хийсэн байна. Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх боломжтой юм. Хүүхэд залуучуудын хамгийн ойрын туслагч нь эцэг эх,  найз нөхөд, багш, сургуулийн эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар билээ.  Хэцүү асуудал тулгарсан үедээ  сэтгэлээ нээж бусадтай хуваалцах, итгэсэн хүнтэйгээ асуудлыг хамтран шийдвэрлэх нь үр дүнтэй арга юм. Иймд өсвөр үе, залуучуудтай ажилладаг мэргэжилтнүүд эргэн тойрондоо анхаарал хандуулцгаая.

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх нь эрүүл мэндийн салбарын бус боловсрол, бизнес, хөдөлмөр, хууль зүй, батлан хамгаалах, улс төр, хэвлэл мэдээллийн салбарын  хамтын ажиллагаа, зохицуулалт, олон талт арга хэмжээ шаардлагатай асуудал болж байна.      

                                                                                                        

Холбогд: Бидний дунд гэр бүлийн хэн нэгэн нь амиа хорлосон, сэтгэл гутралтай, хорт зуршилд автсан, амиа егүүтгэх зан үйлтэй хүмүүс байвал тэднийг ойлгож анхаарах нь амиа хорлохоос сэргийлэх гол арга юм. Тэдэнд  туслан дэмжих хэн нэгэн байх заавал шаардлагатай.

Холбоотой мэдээ, мэдээлэл