Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг АХБ-ны Суурин төлөөлөгчтэй уулзлаа


    Эрүүл мэндийн сайд өнөөдөр АХБ-ны Суурин төлөөлөгч хатагтай Ёланда Фернандез Ломмэнттэйг хүлээн авч уулзаж салбарт хэрэгжиж буй төсөл  хөтөлбөрүүдийн үр дүн, цаашид хэрэгжих төслийн талаар ярилцлаа.

      Уулзалтын эхэнд  Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд АХБ-ны оруулж  буй хувь нэмрийг өндрөөр үнэлж явдагаа илэрхийлээд, “ЭМССС-VI буюу эмзэг бүлгийн иргэдэд хүргэх  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах” төсөл хэрэгжихээр болсон нь цаг үеэ олсон. Учир нь Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбар тэр дундаа хоёрдугаар шатлалын  эмнэлгийг шинээр барьж байгуулах, сэргээн засварлахаар тусгагдсан байсан юм. Тэрээр бидний зүгээс санаа зовниж буй асуудал бол аймаг сумдын цусны банкуудад эмнэлгийн болон  эмнэлгийн бус тоног төхөөрөмж нийлүүлэх тендр  буруу зарлагдсанаас болж, АХБ-наас зүй бус худалдан авалт хэмээн зарлаж  4.7 сая ам.долларын санхүүжилт авах боломжгүй болоод байна. Тиймээс  энэ алдааг засахад хоёр тал хамтран ажиллаж зөв шийдэл гаргах шаардлага байгаа учраас энэ асуудалд анхаарч судалж үзэхийг  Эрүүл мэндийн  сайд А.Цогцэцэг хүслээ.

    Хатагтай Ёланда Фернандез Ломмэнттэй цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархалаа илэрхийлэхийн зэрэгцээ, сайдын албан тушаалд томилогдсонд баяр хүргээд Монгол Улсын Засгийн газартай харилцаж байгаа амжилт түүх бидний хувьд бахархал гэдгийг онцоллоо.  Бид тун удахгүй  Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах хөгжлийн стратегиэ  боловсруулж  ирэх арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт багтаан танилцуулна. Тийм учраас амжиж эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ бэлэн болгох нь чухал. Энэ салбарт хэрэгжих төсөл хөтөлбөр урьдчилсан байдлаар орсон хэдий ч Сангийн яамтай бид бас тохиролцох ёстой учраас энэ тал дээр дэмжлэг үзүүлэхийг сайдаас хүсч байлаа.

     Мэргэшсэн эмч болохын тулд таваас зургаан жил төлбөр төлж суралцаж төгсөөд үргэлжлүүлэн резидент эмчийн сургалтанд  хамрагддаг нь  эдийн засгийн хувьд хүнд дарамт болж байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэхэд  жилдээ 15 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Резидент эмч нарыг цалинтай сургахад АХБ-ны зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэхэд, нөөц бололцоогоо судалж байж  эргэн сайдад хариу  хэлэхээ мэдэгдсэнээр уулзалт өндөрлөв.

    Шинээр хэрэгжиж эхлэх ЭМСХХ-VI төсөл нь  Улаанбаатар хотын ядуу  эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах  зорилгоор шинээр 10 өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн шинэ эмнэлэг нэгийг  барьж байгуулах, хоёр эмнэлгийг сэргээн засварлах зэрэг олон ажлуудыг хийхээр  төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл