Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Халдварт бус өвчинтэй тэмцэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана


     ДЭМБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан баг  манай улсад  энэ сарын 5-наас 9-ны өдрүүдэд ажиллаж, халдварт бус өвчинтэй тэмцэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд үндэсний болон бүсийн түвшинд  судалгаа хийж нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх юм. Тэд өнгөрсөн оны 09 сард манай улсад багаараа ирж халдварт бус өвчний асуудлаар урьдчилан сэргийлэх ажлыг  хэрхэн хийх талаар ярилцаж  бодлого төлөвлөлтийн түвшинд  зөвлөмж гаргаж байсан билээ.

   Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн ДЭМБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн  хамтарсан багийн гишүүдтэй өнөөдөр  уулзаж  халдварт  өвчний урьдчилсан сэргийлэлт хяналтанд хөрөнгө оруулалтыг  татах, шийдвэр гаргагчдын  анхааралд хүргэх, оролцогч талуудын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцлаа.  

   Энэ үеэр НҮБ-ын төрөлжсөн агентлагуудын багийн ахлагч Др. Николас Банатвала халдварт бус өвчнөөр  ид хөдөлмөрлөж  бүтээх  40-өөд насны хүмүүс  ихээр өвчилж амь насаа алдах тохиолдол ч байсаар байна. Тиймээс бид  халдварт өвчний тухайд  бизнес кейс  зөлөмж гаргах шийдэлд хүрсэн гэдгээ хэлж байлаа.

    Энэ удаагийн зөвлөхүүдийн багт эдийн засагч, нийгмийн хөгжлийн асуудлаар  мэргэшсэн  олон улсын зөвлөх мөн үндэсний зөвлөхүүд ажиллах юм. Ийнхүү хамтарсан  мэргэжлийн баг ажилласнаар  Монгол улсын хувьд ХБӨ-тэй тэмцэх үйл ажиллаганы эдийн засгийн үр ашгийг тооцсон нарийвчилсан загварчлалтай болох бөгөөд нөхцөл байдлын үнэлгээнд суурилсан бодлогын  чиглэлүүдийг  ашиглах боломж бүрдэнэ.

Холбоотой мэдээ, мэдээлэл