Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Санте Сюд ТББ-ын зохицуулагч Эрүүл мэндийн сайдтай уулзлаа


     Санте Сюд францын ТББ 1994 оноос хойш МУ-ын эрүүл мэнд, нийгмийн салбарт төсөл хэрэгжүүлсээр ирсэн. Тус төрийн бус байгууллагын  Монгол дахь төслийн зохицуулагч  Ц. Бөхөөг Эрүүл мэндийн  сайд А.Цогцэцэг өнөөдөр хүлээн авч уулзаж ярилцлаа.

     Өнгөрсөн хугацаанд ЭМЯ, Сэлэнгэ, Архангай аймгийн ЭМГ-уудтай хамтран бүх шатны эрүүл мэндийн байгууллагад хамт олны оролцоонд түшиглэсэн байгууллагын хөгжлийн төсөл боловруулах арга зүйг нэвтрүүлж, хүний нөөцийг чадавхижуулах, цахим сүлжээг үүсгэх, нэн тэргүүнд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлуудыг хийсэн байна.

    2016 оноос үндэсний түвшинд эх баригч нарын мэргэжил, ур чадварыг бэхжүүлэх төсөл, мөн Архангай аймгийн Хашаат, Чулуут сумын эрүүл мэндийн төвд Эрүүл мэнд-Хоол тэжээл төслийг Жэрэс францын ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.

    Эх баригчийн мэргэжил, ур чадварыг бэхжүүлэх төслийн хүрээнд сургалт, эрх зүйн орчин, мэргэжлийн ажил байдлын өнөөгийн түвшнийг тодорхойлох үндэсний хэмжээний үнэлгээ хийгдсэн байна. Цаашид БНФУ-ын эх барихын тусламж үйлчилгээ, хууль эрх зүйн орчинтой танилцаж судлах, улмаар төгсөлтийн өмнө болон дараах сургалтын хөтөлбөр, холбогдох бусад баримт бичигт шаардлагатай нэмэлт өөрчлөлт санал болгох, мөн Монголын эх баригч бага эмч нарын нийгэмлэгийг чадавхижуулах ажлуудыг хийхээр төлөвлөснөө сайдад танилцууллаа.

   Эрүүл мэнд-Хоол тэжээлийн төслийн хүрээнд дурдсан ЭМТ-үүдэд нарны эрчим хүчээр ажиллах хүлэмжийг барьж хүлээлгэн өгсөн бөгөөд, хүнсний ногооны нэр төрлийг олшруулах, эрүүл зохистой хүнсний хэрэглээг дэлгэрүүлэх, нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааг сайжруулах, цаашлаад салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх зорилготой аж.  Төслүүдийн санхүүгийн хамтрагч талууд нь Францын Санофи Эспуар Сан, Монакогийн Гадаад Хамтын Ажиллагааны Газар юм.

 

                  

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл