Эрүүл мэндийн Дэд сайд Л.Баямбасүрэн Япон Улсын Нагояагийн их сургуулийн Дэд ерөнхийлөгч порф,Ичихашита уулзаж , яам сургууль хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт “ Залуу удирдагч” хөтөлбөрт 2003 оноос эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хамрагдаж эхэлснээс хойш нийтдээ 16 хүн хамрагдаж суралцаж төгссөний арав нь одоо яамандаа тогтвортой үр бүтээлтэй ажиллаж байна. Өнгөрсөн гуравдугаар сард ЭМЯ, Нагояагийн их сургууль хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан. Цаашдаа богино хугацааны сургалтанд эмч,мэргэжилтнүүдийг хамруулах хүсэлтэй байгаагаа Дэд сайд илэрхийлэв.
Нагояагийн их сургуулийн зүгээс ч төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний удирдлагын чиглэлээр хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, хамтран ажиллагааны санамж бичигт тусгагдсан ажлаа эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ.
Тус хөтөлбөрт жил бүр Тайланд, Малайз, Бангладеш, Лаос, Камбож, Польш, Унгар Хятад зэрэг 10 гаруй улсын мэрэгжилтнүүдийг хамруулдаг аж.