Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

СХД-ийн нэгдсэн эмнэлэгт дефибрилятор аппаратыг бэлэглэв


     Сонгинохайрхан дүүрэгт 0-16 насны 110,000 хүүхэд харьяалалтай байдгаас 2015 оны байдлаар 20,000 хүүхэд тус эмнэлгээр үйлчлүүлснээс11,000 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна. Үүний 400 хүүхдэд нь амьсгал, зүрх зогсох үеийн яаралтай тусламж хүргэх зайлшгүй шаардлагатай байдаг.

    Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах яаралтай тусламжийн тасагт   дефибрилятор аппаратыг Монос Групп Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд  хандивлалаа.

    Дефибрилятор аппаратгүйн улмаас гар массаж хийх арга хэмжээ үзүүлдэг ч төдийлөн хүртээмж бага тул зүрх зогсоход үеийн хамгийн түрүүний нэн чухал хэрэгсэл болох Дефибрилятор аппарат нь  хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахад оруулж буй  бодит хувь нэмэр болсон байна. Энэ үеэр Моносфарм Трейд ХХК-ний Гүйцэтгэх захирал Д.Цэрэнбат улс орны хувьд эдийн засгийн хүндхэн үе байгаа хэдий ч хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалахад нийт компани, хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн хувь нэмрээ оруулан нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийг уриаллаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл