Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ Хавдрын эсрэг үндэсний аян-2011” аян үргэлжилж байна.


Хорт хавдрын өвчлөл, нас баралт, эрсдэлт хүчин зүйлс

Дэлхий дахинд жил бүр 12 сая хүн хорт хавдраар шинээр оношлогдож, 7,6 сая хүн нас барж байна. Хорт хавдрын өвчлөл нас баралт дэлхий дахинд жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа юм. Дэлхий дахины энэ чиг хандлагын нэгэн адил манай улсад ч хорт хавдараар өвчлөх хүний тоо өсөн нэмэгдсээр байгаа юм. Манай улсад жилд дунджаар 4200 орчим хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдэж,

3000 гаруй хүн буюу нас барж буй 5 хүний нэг нь хорт хавдрын улмаас нас барж, нийт хүн амын нас баралтын 2 дахь шалтгаан болж байна. Шинээр оношлогдсон хорт хавдрын 75% нь III,IY үедээ буюу төгс эмчилгээ хийх боломжгүй үе шатандаа эмнэлэгт хандаж байна.

Тамхи татахгүй, архи хэрэглэхгүй, биеийн идэвхтэй хөдөлгөөнтэй байж , зөв хооллон, хэт таргалахгүй, биеийн жингээ хэвийн байлгаж, элэгний В вирус болон хүний папилома вирусийн эсрэг вакцинд хамрагдах зэрэг эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлснээр хорт хавдарын нийт тохиолдолын 40%-иас сэргийлэх боломжтой байдаг.

Гэтэл 2009 онд хийсэн “ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин тогтоох судалгаа”-гаар нийт хүн амын 27,7%, үүнээс эрэгтэйчүүдийн 48,0%, эмэгтэйчүүдийн 6,9%- нь тамхи татдаг нь тогтоогджээ. Судалгаанд хамрагдсан 2 хүн тутмын 1- нь (42,9%) гэрийн орчинд, 3 хүн тутмын 1 нь (35,6%) ажлын байрандаа дам тамхидалтанд өртөж байна. Гэтэл уушигны хорт хавдрын 90% орчим нь тамхидалтаас хамаарч үүсдэг билээ.

Эрэгтэйчүүдийн 22.%, эмэгтэйчүүдийн 5% нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг дадалтай байна. Олон жил үргэлжилсэн архаг архидалт нь элэгний хорт хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйл байдаг нь тодорхой юм.

Хавдар үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйл хүн амын дунд ийм өндөр байна. Үүнд хүн бүр санаа зовж хавдраар өвчлөхгүй байхад анхаарлаа хандуулах нь нэн чухал.

Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод буй хорт хавдартай тэмцэхэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийг үзлэгт хамруулах, эрт илрүүлэх, хорт хавдар үүсгэгч халдвараас сэргийлэх тухай хүн амын мэдлэгийг дээшлүүлэх зэрэг нь ихээхэн ач холбогдолтой юм.

2011 оны 2-р сарын 10 өдөр, Улаанбаатар хот- ХААН Банк Сангаас Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ), МҮОНРТ “Хавдрын эсрэг үндэсний аян-2011”-ийг хамтран хэрэгжүүлэхээр болж талууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Аяны хүрээнд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрсдэлт хүчин зүйлсийн талаарх хүн амын мэдлэгийг дээшлүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажил хийх, эрсдэлт бүлгийн хүн амыг хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулах, сум, өрхийн эмч болон холбогдох бусад мэргэжлийн эмч нарыг хорт хавдрын оношлогоо, эмчилгээний чиглэлээр сургалтанд хамруулах, ХААН банкны орон нутгийн сайн дурын ажилтнуудыг хавдраас сэргийлэх, эрсдэлт зан үйлээс зайлсхийх чиглэлээр сургалтанд хамруулах, хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутагт нь хянаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулж эхлээд байна.

Хавдрын эсрэг аяны хүрээнд томоохон үйлдвэр албан газруудын ажиллагсдад сурталчилгаа хийж байна.

Хавдрын эсрэг үндэсний аянг зохион байгуулагчид 3-р сард Нийслэлийн Дулааны III Цахилгаан Станцын 200 гаруй ажиллагсдад, мөн Хил Хамгаалах Ерөнхий газрын 250 албан хаагчдад хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай цогц мэдээ мэдээллийг өгсөн. Өдөрлөгийн үеэр албан хаагчдын дунд хавдар өвчин үүсэхэд нөлөөдөг хүчин зүйлс, эрт илрэх шинж тэмдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар Монгол улсад зонхилж буй нийт хорт хавдрын өвчлөлийн 80 %-ийг эзэлж буй элэг, уушиг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөх гэсэн 6 төрлийн хавдрын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сурталчилгааны кино үзүүлж гарын авлага, сурталчилгааны материал түгээв.

2011 оны 4-р сарын 18 өдөр, Сэлэнгэ аймагАяны хүрээнд ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг 21 аймагт ажиллах бөгөөд эхний үйл ажиллагаа Сэлэнгэ аймагт 4-р сарын 18-нд эхэлж аяны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн захиргаа, Эрүүл мэндийн газрын удирдлагууд, аяныг хамтран зохион байгуулагчдын төлөөлөл оролцлоо. ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг дараа нь Дархан-Уул аймагт ажиллах юм. Энэ үеэр хавдраас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг орон нутгийн иргэдэд хүргэж, орон нутгийн хавдрын эмчийн хяналтанд байгаа болон, эрсдэлтэй бүлгийн хүн амыг үзлэг, оношилгоонд хамруулж, шаардлагатай тохиолдолд газар дээр нь мэс ажилбар хийх болон мэргэжлийн эмч нарын зөвлөгөө өгөх ажлуудыг гүйцэтгэж байна.

Мөн орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд хорт хавдрын оношилгоо, эмчилгээний тухай сургалт зохион байгуулж, аймаг бүрт сайн дурын ажилтнуудыг бэлтгэж байгаа юм. Тэдгээр сайн дурын ажилтнууд нь орон нутгийн иргэдэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг түгээх сайн үйлсийн багийг бий болгох юм. Нэг аймагт 50-60 эмч мэргэжилтнүүд, 30 гаруй сайн дурын ажилтнуудыг сургалтанд хамруулах төлөвлөгөөтөй байна. Үүний дараагаар 4, 5-р сард Дундговь, Говьсүмбэр, Баян-Өлгий, Ховд, Увс аймгуудад аймагт , үлдсэн аймгуудад 6-7 -р сард ажиллах төлөвлөгөөтэй байна.

Эрүүл мэндийн байгууллага дангаараа хавдартай тэмцэх биш энэ үйлсэд хувь хүн , гэр бүлийн гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж байгаа нь ач холбогдлоо өгөх болно.

Холбоотой мэдээ, мэдээлэл