Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ийн төлөөлөлтэй уулзав


Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад ЖАЙКА-ийн Токио дахь төв оффис болон Монгол дахь төлөөлөгчийн газрын албаны хүмүүс, мөн Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Цэцэгсайхан болон тус яамны холбогдох албан тушаалтнууд байлцсан ба уулзалтын зорилго нь ЖАЙКА-ийн Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд хэрэгжсэн Японы уламжлалт эмчилгээ (жүдо бариа засал)-ний сургагч багш бэлтгэх, дэлгэрүүлэх төслийн үйл ажиллагааны тайланг танилцуулах явдал байлаа. 

Уулзалтын эхэнд ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын эрүүл мэнд, эрчим хүч, ууул урхайн асуудал хариуцсан ажилтан Абэ Масанори ЖАЙКА-ийн зүгээс эрүүл мэндийн салбарт хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, төсөл хөтөлбөрүүд нь буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагаа болон өвсний үндэсний үндэс техникийн хамтын ажиллагаа гэсэн гурван үндсэн хэлбэрийн хүрээнд хэрэгждэг болохыг мэдээлэв.

Үүний дараагаар ЖАЙКА-ийн Токио дахь төв оффисын ТББ, түншлэлийн хэлтсийн дарга Ёшикава Масахиро жүдо бариа заслын сургагч багш бэлтгэх, дэлгэрүүлэх төслийн тайланг дэлгэрэнгүй танилцуулав. 2006 oнд хэрэгжиж эхэлсэн уг төслийн хүрээнд АШУҮИС нь Японы Жүдо бариа заслын холбоотой хамтран ажиллаж байгаа бөгөөд төсөл хэрэгжих 10 жилийн хугацаанд нийт 5 сургагч багш, 12 дэлгэрүүлэх чиглэлийн багш нар бэлтгэгдэж, хөдөө орон нутагт сургалтуудыг амжилттай зохион байгуулсан байна. АШУҮИС нь 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн Жүдо бариа заслын хичээлийн хөтөлбөрүүдийг оруулсан шинэ ангийн элсэлтийг авах болсон нь энэхүү төслийн томоохон үр дүнгийн нэг болж байгааг онцлон тэмдэглэв.

Уулзалтын явцад талууд төслийн талаар дэлгэрэнгүй ярилцан, харилцан санал солилцож, Сайд А.Цогцэцэг Жүдо бариа засал нь ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн өндөр өртөг бүхий технологи, тоног төхөөрөмж шаарддаггүй, эмчилгээний өндөр үр дүнтэй арга болохыг онцлоод, энэхүү төсөл нь 10 жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж, осол гэмтлийн үед үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа дахин илэрхийлснээр уулзалт өндөрлөв. 

Холбоотой мэдээ, мэдээлэл