Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Япон Улсын “Ёс зүйн нийгэмлэг”-ийн Тэргүүн Хатагтай Наоко Итог хүлээн авч уулзав


Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Япон Улсын “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн, Хатагтай Наоко Итог хүлээн авч уулзав.

 

 Уулзалтын эхэнд Сайд А.Цогцэцэг Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг эрүүл мэндийн салбарт хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн, хатагтай Н.Итотой уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монголд Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд “Монгол-Японы сургалтын бааз эмнэлгийг байгуулах төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд онцгой анхаарч тусалсанд Хатагтай Н.Итод талархал илэрхийлэв. Сургалтын бааз эмнэлэг байгуулагдсанаар эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэдэг сургуулиудын сургалтын чанар сайжирч, улмаар иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэхэд чухал ач холбогдолтой юм гэдгийг онцлон тэмдэглэв.

 

Хатагтай Н.Ито Монгол-Японы сургалтын бааз эмнэлэг байгуулах төслийн ажил амжилттай явагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэлээд эрүүл мэндийн салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв. Тухайлбал, хүний эрүүл мэндэд олон талын ач холбогдол бүхий Удвал цэцгийн тариалалтын технологийг Монгол улсад нэвтрүүлэхэд, сувилагч нарыг урт хугацаагаар Япон улсад сургаж мэргэшүүлэхэд, настанд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах, урьдчилан сэргийлэх анагаах ухааныг хөгжүүлэхэд дэмжиж хамтран ажиллах боломжтой талаар танилцуулав. Түүнчлэн, Хатагтай Н.Ито Монгол улсад айлчлах хугацаандаа зарим эмнэлгүүд дээр очиж, танилцах хүсэлтэй байгаагаа дуулгасныг Сайд А.Цогцэцэг талархалтай хүлээн авч, зарим дүүргийн эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, лавлагаа төвд зочлож, үйл ажиллагаатай нь танилцахыг урив.

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Япон Улсын “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн, Хатагтай Наоко Итод хүрэлцэн ирж уулзан, үнэтэй санал, зөвлөмж өгсөнд дахин талархаад, эрүүл мэндийн салбарт идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ, мэдээлэл