Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгууллаа


Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн анхан шатанд эмийн зохистой хэрэглээг хэвшүүлж, цаашид хүн амын дунд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд сум, өрхийн эмч, эмийн мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг уялдуулах зорилгоор

Норвегийн Тусламжийн Байгууллагын Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх төслийн санхүүжилтээр Баян-Өлгий, Ховд аймгуудад 2011 оны 04 сарын 11-15-ны өдрүүдэд “Эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалтыг хамтран зохион байгууллаа. Сургалтанд дээр дурьдсан аймгуудын сумдын эмнэлгийн эмч нар, эмийн эргэлтийн сангийн эрхлэгч эм найруулагчид, аймгийн эмнэлгийн холбогдох мэргэжилтнүүд нийт 109 орчим оролцогчид хамрагдлаа. Сургалтын чиглүүлэгч багшаар П.Батхуяг- АУ-ны доктор, дэд профессор, Т.Мөнхтуул ЗГХА-ЭМГ-ын эмийн бүртгэл баталгаажуулалтын хэлтсийн мэргэжилтэн, Ш.Энхтуяа- УКТЭ-ийн клиник фармакологич нар ажиллаа. Баян-Өлгий аймагт оролцогчдын сургалтын өмнөх үнэлгээ 26% -аас сургалтын дараа 42%, Ховд аймагт 52%-аас 66% болж нэмэгдсэн нь сургалтын дараа оролцогчдын мэдлэг тодорхой хэмжээгээр дээшилсэн ба цаашид энэ сургалтаас олж авсан мэдлэгээ ажил амьдралдаа хэвшүүлж, олон нийтийн дунд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглүүлэх юм.

Ховд аймагт зохион байгуулсан сургалтын төгсгөлд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд сумын эмнэлэг, эмч, эмийн мэргэжилтнүүдийн дунд тохиолдож байгаа бэрхшээлүүд болоод эмийн эргэлтийн сангийн ажлын уялдааг сайжруулах талаар “Хэлэлцүүлэг – уулзалт” зохион байгуулж, сум орон нутаг, аймаг, яамны түвшинд хэрхэн шийдвэрлэх арга замыг хэлэлцэж, сургалтын чиглүүлэгч багш нарын зүгээс оролцогчдын саналыг холбогдох удирдлага, шийдвэр гаргах түвшний хүмүүст уламжлахаар болов.

Холбоотой мэдээ, мэдээлэл