ХӨСҮТ-д үндэсний хэмжээнд халдварт өвчний тандалт, хяналт, эмчилгээ, оношилгоо, ялангуяа бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ өвчнийг бууруулах, байгууллагын удирдлагын менежмент, эмч, мэргэжилтнүүдийн хариуцлага, ёс зүйг сайжруулах зэрэг тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх талаар ажлын төлөвлөгөө гарган 2 сарын хугацаанд шуурхай хэрэгжүүлэн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.
Түүнчлэн ХСҮТ-д хавдрын урьдчилан сэргийлэлт, тандалт судалгаа, эрт илрүүлэг зэрэг нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг эрчимтэй зохион байгуулах, олон улсад шинээр бүртгэгдэж буй хавдрын эмийг эмчилгээнд нэвтрүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах, хавдрын оношилгоо, эмчилгээний чиглэлээр бусад эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр ханган ажиллах чиглэл өглөө.