Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Халдварт өвчний газрын дарга Др. Марк Жэкобс-г хүлээн авч уулзлаа


Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн Халдварт өвчний газрын дарга Др. Марк Жэкобс-г  өнөөдөр хүлээн авч уулзаж ярилцлаа. Уулзалтын эхэнд Др. Марк Жэкобс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн үйл ажиллагаа болон өөрийн айлчлалын зорилгын талаар товч танилцуулсан юм.  

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Манай орны хувьд сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, вирүст хепатит, зоонозын халдвар зэрэг халдварт өвчнүүд нэмэгдэж, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байгааг дурдаад ялангуяа төрөлхийн тэмбүү, олон эмэнд тэсвэртэй сүрьеэ, эмнэлгийн ажилтнуудын дунд сүрьеэгийн халдвар өндөр байгаа нь санаа зовоож байгааг” онцоллоо. Иймд эдгээр чиглэлээр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Халдварт өвчний газартай хамтран ажиллах, техникийн туслалцаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Др. Марк Жэкобс Эрүүл мэндийн сайдад мэдээлэл өгсөнд талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй вирүст хепатиттай тэмцэх, урьдчилан сэргийлэх төсөл, хөтөлбөрүүд, энэ чиглэлээр анхаарал хандуулан ажиллаж байгаа нь бүсийн бусад орнуудад үлгэр жишээ болж байгаа хэмээгээд халдварт өвчинтэй тэмцэхэд салбар хоорондын хамтын ажиллагаа болон ард иргэдтэй хамтран ажиллах нь чухал бөгөөд тавьсан хүсэлтийг шийдвэрлэх талаар бүсээс анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.  

 

Холбоотой мэдээ, мэдээлэл