Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ИНТЕРАКТИВ ХИЧЭЭЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО.


Өнөөдөр ЭМЯ-нд “Шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчин”-ий талаар эмч, мэргэжилтнүүдэд зориулсан интерактив хичээлийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Хичээлийг Монголын талбарын тархвар судлалын сургалтын холбоо ТББ, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран ДЭМБ-ын техникийн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр бүтээлээ.

Уг интерактив хичээл үндсэн 7 бүлэгтэй, бүлэг тус бүр нь анимейшн болон видео, 690 гаруй слайд бүхий англи, монгол илтгэл, 350 орчим хуудас дэлгэрэнгүй унших материал, 7 төрлийн ном, ДЭМБ-ын гарын авлага, 21 төрлийн инфографик, 6 төрлийн өвчнөөс сэргийлэх анимейшн, видеог багтаасан.

Хичээлийн онцлог нь шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчний дэгдэлт, онцгой байдал үүсэхэд хэрэглэх мэдлэг, дадлын суурь багц материалыг багтаасан бөгөөд тандалт, тархвар зүйн судалгаа, эрсдлийн үнэлгээ, хариу арга хэмжээ, дэгдэлтийн судалгаа, эрсдлийн харилцаа холбоо, тоон мэдээний дүн шинжилгээ хийх бүхий л аргуудыг оруулжээ.

Уг хичээл нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон салбарын мэргэжилтнүүдийн хүртээл болж, ашиглагдах боломжтой юм. 

Холбоотой мэдээ, мэдээлэл