Монгол улсад анх 1921 оны 8-р сарын 15-нд ард иргэдийг үнэ төлбөргүй эмчлэх эмнэлгийн хороо байгуулах тухай бүх цэргийн зөвлөлийн тогтоолд их жанжин Д .Сүхбаатар гарын үсэг зурснаар манай орны эрүүлийг хамгаалах шинжлэх ухааны эмнэлгийн үүсч хөгжих суурь тавигджээ.
Өнөөдөр АӨСҮТөв нь 170 ортой, 35 эмч, 48 сувилагч дунд мэргэжилтэнтэй, нийт 143 ажилтантайгаар Монгол улсын хэмжээнд Арьс харшил гоо заслын чиглэлээр, орчин үеийн түвшинд ард иргэдэд тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж байна. Тус төв нь жилдээ 80-90 мянган хүнд амбулаториор үйлчилж, 5500-6000 хүнийг хэвтүүлэн эмчилж байна. Энэ хугацаанд жилээс жилд үйл ажиллагааныхаа чанар хүртээмжийг сайжруулах, үйлчилгээнийхээ цар хүрээг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдээ чадавхижуулах, шинэ технологийг нэвтрүүлэх зэрэг олон ажлуудыг хийж гүйцэтгэн төр захиргааны болон дээд байгууллагадаа үнэлэгдэж ирлээ
Тэртээ 1941-1943 онуудад АӨЭСТөвийн анхны захирал Гонгоржав Эрүүл мэндийн сайдаар томилогдон ажиллаж байсан бөгөөд 90 жилийн ойн босгон дээр Арьс судлалын салбараас ЭМ-ийн салбарын 2 дахь сайдаар А.Цогцэцэг томилогдсон нь бидний баярыг чимсэн үйл явдал боллоо.