Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Кувейтын Элчин сайдыг хүлээн авч уулзав


   Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг Ноён Халид Ятйм Аль-Фадлиг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Сайд А.Цогцэцэг нийгмийн салбар, тэр дундаа эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл, технологи, байгаль орчны болон, худалдаа, эдийн засгийн салбарт түлхүү хөгжиж байгаад талархалтай байгаагаа тэмдэглэн хэлэв. Элчин сайд Ноён Халид Ятйм Аль-Фадли Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлээд Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд нь болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын баярын мэндийг хүргэв.

 

   Уулзалтын үеэр Сайд А.Цогцэцэг Кувейт Улсын Засгийн газраас Монгол Улсад үзүүлж буй буцалтгүй тусламжийн ач холбогдлыг онцлоод, тус буцалтгүй тусламжийг Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай төсөл, арга хэмжээнд зарцуулах шийдвэр гаргасныг Элчин сайд Ноён Халид Ятйм Аль-Фадлид дуулгав. Элчин сайд тус шийдвэрийг талархан хүлээн авснаа тэмдэглээд тус буцалтгүй тусламж нь Монгол улсын иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад төдийгүй хоёр улсын хамтын ажиллагааг цааш улам хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа хэлэв. Үүнтэй холбоотойгоор Элчин сайд эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд Засгийн газрынхаа албан ёсны сувгаар дамжуулан Кувейтын талд хүргүүлэхийг Сайд А.Цогцэцэгээс хүслээ.

 

   Кувейт Улстай эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, нэн ялянгуяа халдварт өвчнийг тууштай бууруулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Сайд А.Цогцэцэг  энэ үеэр Элчин сайдад мөн дуулгав.

   Уулзалтын төгсгөлд Элчин сайд Ноён Халид Ятйм Аль-Фадли Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж, хэрэгжүүлэхээр яригдаж байгаа төсөл, арга хэмжээгээ амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Сайд А.Цогцэцэг Элчин сайд Ноён Халид Ятйм Аль-Фадлид хариу талархал илэрхийлээд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл