Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх тусламж үйлчилгээг нэмэгдүүлж мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэнэ


Эрүүл мэндийн ажилтны өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн яамны удирдлагууд салбарынхаа ажилтнуудыг хүлээн авч уулзаж, уулзалтыг Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа. Энэхүү уулзалтад эрүүл мэндийн салбараас нийт 700 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд оролцож, эрүүл мэндийн зарим үйлчилгээг даатгалаас санхүүжүүлэх, цахим эрүүл мэндийн тогтолцоог бүрэн нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийн цалинг нэмэгдүүлэх талаар судалгаа хийх талаар харилцан санал, бодлоо солилцсон юм. 

Уулзалтыг нээж Эрүүл мэндийн сайд, Анагаах ухааны доктор А.Цогцэцэг хэлсэн үгэндээ “Салбарын эрх зүйн орчин шинэчлэгдэж, УИХ-аас 2016 онд баталсан “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль”, “Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”, “Эрүүл ахуйн тухай хууль” –уудыг бид хамтдаа үр дүнтэй хэрэгжүүлэх цаг үе ирээд байна. Эдгээр хуулийн хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор түргэн тусламжийн, сувилахуйн, сэргээн засахын болон хөнгөвчлөхийн тусламж үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг хувийн хэвшлийн оролцоотойгоор нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, эмнэлгийн засаглалыг хагас бие даасан хэлбэрт шилжүүлэх  зэрэг чухал ажлууд бидний өмнө байна. Мөн анхан шатны эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэж хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, иргэн эмчээ сонгон үйлчлүүлэх зэрэг эрх зүйн орчны шинэчлэл хийгдсэн. Одоо бидэнд энэ чиглэлд хийгдэх ажлууд хүлээгдэж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэшсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнээр үзүүлэх, тусламж, үйлчилгээний чанарт дэвшил гаргах зорилгоор төгсөлтийн дараах сургалтын тогтолцоонд шинэчлэлт хийж,  чанарыг сайжруулахад сургалт эрхлэгч байгууллагуудын оролцоо, хариуцлагыг  нэмэгдүүлж ажиллахыг ч онцоллоо”.

Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал тавьж байгаагийн нэг бол эрүүл мэндийн ажилтны урамшуулал, нэмэгдлийг ажлын гүйцэтгэл, ачаалалтай уялдуулах, нийгмийн баталгааг өнөөгийн хүрсэн түвшингээс бууруулахгүй байлгах, хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллахад орон нутгийн засаг захиргааны байгууллагын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч “Эмч хүн жаргалын ээж” нийгмийн баталгааг хангах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх болсоныг ч дуулгасан юм. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг  эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрүүл энхийн манаанд өргөсөн тангарагтаа үнэнч ажилласан 30 гаруй хүнийг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол"  тэмдгээр шагнаж урамшууллаа. .

Уулзалтанд оролцсон мэргэжил нэгт эмч, мэргэжилтнүүд нь шинээр томилогдсон мэргэжлийн сайдаа талархалтай хүлээн авч, ажилд нь амжилт хүсч, хамтран ажиллахаа илэрхийлж байлаа.  Мөн энэ үеэр үеэр Эрүүл мэндийн сайд Гэмтэл согог судлалын үндэсний төвд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн   авто машины түлхүүрийг гардуулан өгсөн юм.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл