Архангай аймгийн Өлзийт, Цэцэрлэг, Хайрхан, Эрдэнэмандал, Булган аймгийн Дашинчилэн сумдад амралтын өдрүүдэд ажиллаж, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлын талаар эмч мэргэжилтний саналыг сонслоо. Мөн эмнэлгийн ажилтны баяр болж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажиллаж буй ажилтнуудыгшагналаа. Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 130 гаруй сая төгрөгний дурангийн мэс заслын иж бүрдэл, мэс заслын ор, Эрдэнэмандал сумын эрүүл мэндийн төвд 3.8 сая төг бүхий дефибриллятор, 50 гаруй зөөврийн эмийн санг хүлээлгэн өглөө. Тэрээр сумдын эрүүл мэндийн төвүүдэд барилгын засвар, тоног төхөөрөмж, ялангуяа яаралтай тусламжийн тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллахаа онцлон тэмдэглэв.