Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ажлаа хүлээн авсан эхний 7 хоногийн ажлын гараагаа Нийслэлийн СХД-ийн ЭМН, Нэгдсэн эмнэлэг, Батцэцэн өрхийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаатай танилцсанаар эхлүүллээ. Тэрээр яаралтай тусламжийн чиглэлээр анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдийг сургаж, дадлагажуулах, өвчтөн шилжүүлэх асуудлыг оновчтой шийдэх, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийн яаралтай тусламж үзүүлэх чадавхийг сайжруулах чиглэлээр анхаарна гэдгээ хэллээ.
“Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгууллаа. Монгол Улсад эхийн сүүгээр хооллолт буурсаар байгаа, 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь нь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 47 хувь болж буурснаар хүүхдийн өвчлөл, эндэгдэл ихсэхэд нөлөөлж байгаад онцгой анхаарал хандуулж, төрсөн хүүхэд бүрийг эхийн сүүгээр хооллох нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, олон нийт, гэр бүл хамтдаа хүчин чармайлт гарган ажиллаж, ирээдүйн тогтвортой хөгжлийг авч явах эрүүл, саруул хойч үеийнхээ төлөө одооноос хөрөнгө оруулалт хийхийг уриаллаа.
Сингапурын Улсын Засгийн газрын Темасек сангийн Төсөл, хөтөлбөр хариуцсан захирал Жералд Ео, Нан-Янг болон холбогдох албаны хүмүүстэй уулзсан бөгөөд “Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн сургах хөтөлбөр”-ийн хүрээнд 160 мэргэжилтнийг сургах болсон нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудын чадавхжуулахад үр дүнтэй ажлын эхлэл боллоо.
ЭМЯ-ны харьяа 16 төв, нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлийн удирдлагуудтайгаа уулзаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, байгууллага бүр эдийн засгийн онцгой байдлын үеийн төлөвлөгөө, тооцоог боловсруулан танилцуулах, эрүүл мэндийн ажилтнуудын чадавхийг сайжруулах, эмнэлгүүд туслах сувилагч ажиллуулах, дүрс оношилгооны тасгийг өвчтөний тав тухыг хангасан байдлаар тохижуулахыг үүрэг болголоо.
· Агаарын температурын хэт халалтын улмаас нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, төв эмнэлгүүдийн эрчимт эмчилгээ, хүүхэд, лабораторийн үйл ажиллагаа доголдох магадлалтай болсон тул 60 ширхэгайркондешнийгшаардлагатай эрүүл мэндийн байгууллагуудад хуваариллаа. Уг айркондешнийгГадаадхэргийн сайд Ц.Мөнх-Оргил гардуулан өглөө.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су-Нюунт-У-тай уулзаж, 2017-2021 онд ДЭМБ-тай хамтран ажиллах стратеги төлөвлөгөө боловсруулах,нийгмийнэрүүлмэндийнчиглэлдтүлхүү анхаарах, эх, хүүхдийнэрүүлмэнд, эрүүлмэндийнтусламжүйлчилгээнийсанхүүжилтийнтогтолцоо, даатгал, мэдээллийнтогтолцоогхөгжүүлэх, тухайлбалтелемедицин, цахимэрүүлмэндийнтехнологийгнэвтрүүлэхзэрэг асуудлаархамтынажиллагаагааөргөжүүлэх талаар санал солилцлоо
· Архангай аймгийн Өлзийт, Цэцэрлэг, Хайрхан, Эрдэнэмандал, Булган аймгийн Дашинчилэн сумдадамралтын өдрүүдэд ажиллаж, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлын талаар эмч мэргэжилтний саналыг сонслоо. Мөн эмнэлгийн ажилтны баяр болж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажиллаж буй ажилтнуудыгшагналаа. Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 130 гаруй сая төгрөгний дурангийн мэс заслын иж бүрдэл, мэс заслын ор, Эрдэнэмандал сумын эрүүл мэндийн төвд 3.8 сая төг бүхий дефибриллятор, 50 гаруй зөөврийн эмийн санг хүлээлгэн өглөө. Тэрээр сумдын эрүүл мэндийн төвүүдэд барилгын засвар, тоног төхөөрөмж, ялангуяа яаралтай тусламжийн тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллахаа онцлон тэмдэглэв.