Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др. Су Нюунт-У-г хүлээн авч уулзлаа


Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Доктор Су Нюунт-У-г өнөөдөр хүлээн авч уулзаж ярилцлаа. Уулзалтын эхэнд Доктор Су Нюунт-У Эрүүл мэндийн сайдын хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь баяр хүргээд сүүлийн дөрвөн жил хийж гүйцэтгэсэн ажлын талаар товч танилцуулсан юм.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сайдаар ажиллах хугацаандаа “Нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэх, сэргийлж болох өвчнөөс урьдчилан сэргийлэх, эх хүүхдийн эрүүл мэнд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн тогтолцоо, эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх, тухайлбал телемедицин, зөөврийн эрүүл мэндийн технологийг нэвтрүүлэх, хөгжүүлэх” асуудлууд дээр анхаарал хандуулан ажиллахаа илэрхийллээ.    

Мөн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд бусад яамд, төрийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэгүүд, төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно хэмээгээд ДЭМБ-ын хамтын ажиллагааны стратегийг шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулж боловсруулах гэж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.    

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл