Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сайдын ажлын гараагаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гол хэсэг болох анхан болон хоёрдогч шатлалын болон яаралтай түргэн тусламжийн үйлчилгээтэй танилцахаар Нийслэлийн СХД-ийн ЭМН, Нэгдсэн эмнэлэг, СХД 19-р хорооны Батцэцэн өрхийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн 103 төвийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.
Сонгино хайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэг нь Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд жишиг дүүргийн эмнэлэг баригдахтай холбоотойгоор туслах барилга байгууламжийг нураах ажил эхэлсэн байна. Сонгино хайрхан дүүргийн хүүхдийн эмнэлгийн хувьд 2018онд шинэ эмнэлэгтээ орохоор ажиллаж байна:
СХД-ын 19-р хорооны Батцэцэн өрхийн эмнэлгийн хувьд 6эмч 4сувилагч тухайн дүүргийн 10,700иргэнд үйлчилж байна. Сайд А.Цогцэцэг эмнэлгийн салбарт 30гаруй жил ажиллаж 3шатлалын эмнэлэг удирдаж байсан хүний хувьд Эрүүл мэндийн салбарын халуун цэг анхан шатны эмнэлгүүдийн нөхцөл байдлыг маш сайн ойлгож цаашид зөв зохион байгуулалт хийж үйл ажиллагааг сайжруулан ард иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхаарч ажиллахаа ч мөн эн үер салбарын мэргэжил нэгт нөхдүүддээ уламжиллаа.
Нийслэлийн хувьд орон сууцны хороолол шинээр баригдаж байгаатай холбоотой үйлчлэх хүрээний хүн амын тоо нэмэгдэж байгаа учир ачаалал нэмэгдэж байгаа цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байгаа мөн дүүргийн яаралтай тусламжийн төвөөр үйлчлүүлж байгаа яаралтай дуудлагын 60 гаруй хувийг шаардлагагүй дуудлага эзэлдэг талаар эмч мэргэжилтнүүдтэй ч салбарын сайддаа уламжиллаа.
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хувьд тулгамдаж буй асуудлыг сонсож, тус төвийн амилуулах тусламжийн төвд нийслэлийн бүх өрхийн эрүүл мэндийн эмч мэргэжилтнүүдийг хуваарийн дагуу 8 дугаар сард багтаан яаралтай түргэн тусламжийн чиглэлээр давтан онол практикийн сургалтад сургах талаар үүрэг өглөө.