Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өглөө Эрүүл мэндийн яамны аппаратын хамт олонтой уулзаж, ажил байдалтай танилцлаа. Уулзалтын үеэр салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, засгийн газарт өргөн барих асуудлууд зэргийг боловсруулан яаралтай танилцуулахыг үүрэг болголоо.
Мөн нийт албан хаагчдыг сахилга бат, хариуцлага, ёс зүйтэй ажиллахыг анхаарууллаа.
А.Цогцэцэг сайд төрийн албаны залгамж чанарыг хадгалан Эрүүл мэндийн сайд асан, Академич П.Нямдаваа болон салбарын ахмад удирдлагуудтай уулзаж, тэдний үнэтэй санал, зөвлөмжийг сонслоо.