Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Тус эмнэлэг “Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд өөрийн байгуулагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, тусламж үйлчилгээндээ нэвтрүүлээд байгаа оношилгоо эмчилгээний дэвшилтэд технологийг олон нийтэд сурталчилж таниулах, хэрэглэгч үйлчүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх зорилгоор 2016 оны 07 сарын 27-ны өдөр 10-13 цагийн хооронд “Танд туслая” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгт тус эмнэлгийн мэргэжлийн 25 тасгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож нийт 682 хэрэглэгч үйлчлүүлэгчдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг  хийн зөвлөгөө өгч нэг цэгийн үйлчилгээ үзүүлсэн байна.  

Лабораторийн хурдавчилсан оношлуураар 75 үйлчлүүлэгчид элэгний вирусын шинжилгээ,120 үйлчлүлэгчдэд сахарын шинжилгээ хийж, 682 хүний артерийн даралт, захын судасны хүчилтөрөгч, судасны цохилт, биеийн жин, биеийн жингийн индексийг тодорхойлсон.

Өдөрлөгийн хугацаанд биеийн жингийн илүүдэлтэй 194 хүнд  эрүүл зөв хоололт,  эмчилгээний дасгал хөдөлгөөн, хөдөлгөөний хомсдлын эрсдэлтэй 55 хүнд  идэвхитэй хөдөлгөөний зөвлөмж өгч, Монос, Ази Дакал фармтай хамтран нянгийн эсрэг эм болон эмийн зохистой хэрэглээний талаар 8  чиглэлээр  видео, 6 чиглэлээр дэлгэмэл самбараар эрүүл мэндийн боловсрол олгох сургалт суртачилгааг зохион байгууллаа. Мөн тус эмнэлэгт хийгдэж байгаа мэдрэлийн мэс засал болон зүрхний мэс заслын орчин үеийн мэс засал эмчилгээний төрөл, оношилгооны дэвшилтэд аргын талаар видео сурталчилгаа хийлээ.

      Хэрэглэгчийн жилийн хүрээнд зохион байгуулагдсан дээрх нээлттэй өдөрлөг нь  хэрэглэгч үйлчлүүлэгчийн эрүүл мэндийг дэмжсэн ээлтэй орчин бүрдүүлэх, хүлээгдэл чирэгдлийг бууруулахад чиглэсэн богино хугацаанд үр дүнтэй нэг цэгийн үйлчилгээ боллоо хэмээн хэрэглэгч үйлчлүлэгчдийн талархалыг хүртсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл