Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Сахилга хариуцлагатай ажиллахыг сануулав


     Монгол Улсын Ерөнхий сайд өчигдөр Засгийн бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор чуулганаар анхны хэлэлцүүлгийг хииж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байсан. Үүний дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо яг одоо хуралдаж байгаа бөгөөд, УИХ-ын нэгдсэн чуулганаар уг хууль болон бусад хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Хэлэлцүүлгээр дэмжиж батлагдвал Эрүүл мэнд, спортын яамыг татан буулгаж спортыг Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам болгон нэгтгэж хуучин нэршлээр Эрүүл мэндийн яам болгон өөрчлөхөөр заасан байгаа.

    Үүнтэй холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа өнөөдөр яамныхаа нийт албан хаагчдыг хүлээн авч уулзаж юуны өмнө бүтэц бүрэлдэхүүн солигдож буй энэ үед  хүн бүр дор бүрнээ хариуцсан ажилдаа эзэн болж сахилга хариуцлагатай ажиллахыг сануулаад өнгөрсөн богино хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар товч мэдээлэл хийлээ.

    Тэрбээр  С.Ламбаа нь  2008-2012 онд  Эрүүл мэндийн сайдаар,  сүүлийн найман сарын хугацаанд  Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга болон сайдаар дахин томилогдож ажиллаж байсан туршлагатай парламентч юм.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл