Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Cайд С.Ламбаа БНСУ-ын Экспорт- Импорт банкны ерөнхийлөгч Ли Док-Хүүн-ийг хүлээн авч уулзлаа


“Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төслийн хүрээнд өнөөдөр
 Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа Бүгд Найрамдах Солонгос Улсын
Экспорт – Импорт банкны ерөнхийлөгч ЛИ Док-Хүүнийг УХТЭ-т хүлээн авч уулзлаа.
Уулзалтад монгол талаас ЭМСЯ-ны СБТГ дарга С.Энхболд, ГХААлбаны дарга
Б.Янжмаа, СЭЗХэлтэсийн дарга Т.Баярсайхан, Сангийн Яамны ХСӨУГазрын Өрийн
удирдлагын хэлтсийн дарга Н.Нарангэрэл, Өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн
Ё.Амарбат, Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн захирал Г.Баясгалан, “Үндэсний
оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төсөл хэрэгжүүлэх нэгж Солонгос талаас
Экспорт – Импорт банкны ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга Ха Жон Хюн, БНСУ-ын
ЭЗХХАСангийн үйл ажиллагааны хэлтсийн ерөнхий захирал Ким Тай Суу,
ЭЗХХАСангийн захирал Пак Сон Юн, ЭЗХХАСангийн Өрийн удирдлагын хэлтсийн
ахлах Сон Жэй Оок, Өрийн удирдлагын хэлтсийн зээлийн мэргэжилтэн Жюун Сэ Ми
“ҮОЭТ”-ийн гүйцэтгэгч Самсунг С&Т консорциум, зөвлөх Жанглим консорциумын
төлөөлөл оролцлоо.

Уулзалтыг Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн дарга Г.Баясгалан удирдан явууллаа.Энэхүү уулзалтаар “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийн үйл ажиллагааны явц
болон одоо хийгдэж буй ажлуудыг төслийн зохицуулагч танилцуулсан бөгөөд Эрүүл
мэнд, спортын сайд С.Ламбаа, Экспорт – Импорт банкны ерөнхийлөгч Ли Док-Хүүн нар
Монгол Солонгос 2 улсын Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар санал
солилцлоо.Экспорт – Импорт банкны ерөнхийлөгч Ли Док-Хүүн Улсын төв хоёрдугаарэмнэлгийн зарим тасгийн үйл ажиллагаатай мөн танилцлаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл