Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЛЮКСЕМБУРГИЙН ЕРӨНХИЙ САЙД КСАВЬЕ БЕТТЕЛ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ БОЛОН ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД ЗОЧЛОВ


    Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцсон Люксембургийн Их Гүнт Улсын Ерөнхий Сайд Ксавье  Беттел өнөөдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт зочлож, Зүрхний эрчимт эмчилгээ, мэс заслын хагалгааны хэсгийн үйл ажиллагаатай биечлэн танилцав.

    Люксембургийн Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол Улсад анх 2001-2007 онд “Зүрх судасны төв” төслийн эхний үе шат хэрэгжиж, Монгол Улсад телемедицины сүлжээг анх үүсгэсэн. Төсөлд анх П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэг болон 8 аймгийн нэгдсэн эмнэлэг хамрагдаж байсан. Төслийн эхний үе шатанд цахим сүлжээг ашиглан аймгийн нэгдсэн эмнэлгийн оношлогоо, эмчилгээний чадавхийг сайжруулах ажлын үндэс суурь тавигдаж байсан бол 2007-2011 онд төслийн хоёрдугаар шатанд Люксембургийн Засгийн газраас 2,3 сая еврог “Зүрх судасны төв” төслийг үргэлжлүүлэхэд, мөн 1,7 сая еврог эх барих, эмэгтэйчүүдийн салбарт зарцуулахаар НҮБ-ын Хүн амын сантай олон талт хамтын ажиллагааны гэрээ байгуулан алсын зайн анагаах ухааныг салбарлуулан хөгжүүлэхээр буцалтгүй тусламжийг олгосон. Төслийн II шатанд Монгол Улсын нийт 21 аймгийг хамруулж, хүн амд хүрэх тусламж үйлчилгээг ойртуулж, хүртээмжийг сайжруулсан байна.

    Өнөөдөр хэрэгжиж байгаа “Зүрх судасны төв, цахим эрүүл мэндийн өргөжил, эх нярайн эрүүл мэнд төсөл”  нь 5 жилийн хугацаанд хэрэгжиж байгаа бөгөөд энэ оны 12 дугаар сард дуусна. 2001 оноос хойших 15 жилийн хугацаанд Люксембургийн Засгийн газраас нийтдээ 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Үүний  үр дүнд 21 аймаг, 9 дүүргийн зүрхний төвүүд алсын зайн  оношилгооны сүлжээгээр  шууд холбогдож  24 цагийн  турш тасралтгүй ажиллаж байна.

   Мөн цусны зохиомол эргэлтийн зүрхний нээлттэй хагалгааг жилдээ 200 гаруй хүнд хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.  2008 онд  36 хүнд хийж байсан бол 2015  онд гэхэд  167 хүн хагалгааг амжилттай хийж хагалгааны тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, энэ хэрээр зүрх судасны өвчлөлөөс шалтгаалах нас баралтын тоог тууштай бууруулж байна.Тоног төхөрөмжинй хувьд орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан  хэмээн тус эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн эмч н.Төвжаргал хэлж байлаа.

   Люксембургийн Их Гүнт Улсын  Ерөнхий Сайд Ксавье Беттелийн дараагийн зочилсон газар  бол Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв байлаа. Эрхэм Ерөнхий сайд  Ксавье  Беттел  тус төвийн  перинаталогиийн болон төрөх тасгийн хэсгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

    Монгол улсад эх, нярайн эрүүл мэндийг сайжруулахын төлөө Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран 4,1 сая ам.долларын  өртөгтэй  Телемедициний  төслийг  санхүүжүүлсэн байна. Энэхүү төслийн гол зорилго нийслэл төдийгүй  хөдөө орон нутгийн бүх  амаржих газруудын  эмч, мэргэжилтнүүдийг  чадавхижуулах  явдал юм.

  Энэ үеэр Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа төсөл хэрэгжсэнээр манай улсад эх, нярайн эндэгдлийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж, эхийн эндэгдэл жилээс жилд буурч байгаа. Орон нутгийн эмч нар Улаанбаатар дахь эмч мэргэжилтнүүдтэй  холбогдож, цаг алдалгүй шаардлагатай  мэдээлэл тусламжийг  авч орон нутагт  мэргэжлийн тусламж үйлчилгээний хүртээмж сайжирч байна. Цаашдаа ч  энэхүү үр өгөөжтэй  хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй  байгаагаа илэрхийлээд,  ирэх жилүүдэд  улам амжилттай  хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ.  

    Ерөнхий Сайд Ксавье Беттел дээрх хоёр эмнэлэгт зочилж төслийн үр дүнг үнэлэхдээ “Өнгөрсөн жилүүдийн хугацаанд төсөл хэрхэн хэрэгжсэнийг өөрийн биеэр үзлээ. Цаашид энэ төслүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд хийх ажлууд ч байна. Хамгийн гол нь Улаанбаатар хотод болон хөдөө орон нутгуудад ижил түвшинд хүргэх шаардлага байна гэж харж байна. Зөвхөн энэ  хоёр эмнэлэгт төдийгүй орон нутгийн бусад эмнэлгүүдэд төслийн үр дүн гарсан гэдгийг олж мэдэхэд таатай байлаа. Энэ төслийг хэрэгжүүлсний үр дүнд эхчүүдийн амь насыг аварч, нярай хүүхдүүдийг өнчрөх аюулаас сэргийлж, олон  гэр бүлд  хөрөнгө оруулсан байна гэж бодогдлоо. Тиймээс цаашид төслийг улам өргөжүүлэх нь  зүйтэй  юм “ гэж хэллээ.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл