Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНД,СПОРТЫН САЙД С.ЛАМБАА ОЛИМПИЙН НААДАМД ОРОЛЦОХ ЧӨЛӨӨТ,БАЙТ ХАРВААНЫ ТАМИРЧДАА ЗОРИГЖУУЛЛАА


  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд,Спортын Сайд С.Ламбаа Бразилийн Рио-де-Жанейро хотноо зохиогдох зуны олимпын XXXI наадамд оролцох эрх авсан  чөлөөт бөх,байт харвааны тамирчдын бэлтгэл сургуулилтын явцтай өнөөдөр Говь цогцолбор бэлтгэлийн зааланд очиж танилцлаа.

 Одоогийн байдлаар Рио-2016 зуны олимпын наадамд анх удаа спортын 9 төрөлд 50 эрх авч  түүхэндээ Монгол улс хамгийн олон тамирчин оролцохоор болоод байгаа юм.  Эрүүл мэнд,Спортын Сайд С.Ламбаа тамирчдын бэлтгэл сургуульлтанд оцгой анхаарч тэмцээн уралдаандаа амжилт гаргахыг хүслээ. Мөн Олимпын наадам эхлэхээс 10 хоногийн өмнө очсон байх учраас тамирчдын хувьд цагийн зөрүү гарч, амжилттай оролцох боломжтой гэв.Манай орны тамирчдын хувьд Чөлөөт бөхийн Эрэгтэй 6,Эмэгтэй 4тамирчин,Байт харваа 1тамирчин Олимпын эрхээ аваад бэлтгэлээ бүрэн хангаад байна.Тамирчдын хувьд бэлтгэл сургуулилт заал тоног төхөөрөмж тэмцээнд явах зохион байгуулалтад сэтгэл өндөр байгаа мөн улам хичээж амжилт гаргана гэдгээ ч сайддаа уламжиллаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл