Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, ЭМСЯын мэргэжлийн баг хамт олон Баян-Өлгий аймгийн ЭМГ-ын дарга, НЭ-ийн орлогч дарга, Яаралтай болон түргэн тусламжийн эмч, сэтгэцийн болон өрхийн эмч нийт 20 гаруй холбогдох хүмүүстэй ЭМХТ-ийн Телемедициний үндэсний сүлжээгээр шууд холбогдон тус аймагт болсон үерийн гамшгийн талаар үүрэг даалгавар, мэргэжлийн заавар зөвлөгөө өглөө. Эрүүл мэнд, спортын сайд эрүүл ахуй, халдвар хамгааллын арга хэмжээ авахыг анхааруулан гамшигт өртсөн бүх айлуудаар явж устгал, халдваргүйтгэл хийх шаардлагатайг сануулсан. Мөн СЭМҮТ-ийн мэргэжлийн эмч нар гамшгийн үед сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ хэрхэн үзүүлэх, голчлон бүлгийн сэтгэл засал эмчилгээ чухлыг сануулан шаардлагатай эмийн эмчилгээг хэрхэн хийх талаар заавар зөвлөгөө өглөө. Мөн цаашид Эрүүл мэндийн салбарынхан Баян-Өлгий аймагт өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах талаар ЭМСЯ-дээр шуурхай баг ажиллаж байна.