Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг Төрийн дээд цол, одон, медалиар шагнасан билээ.
Хүний гавьяат эмч цол хүртсэн
1. Оросвой Пүрэвсүрэн- Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ЭМТ-ын дарга
2. Гүндсамба Пүрэвдорж-ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн толгой,хүзүүний мэс заслын тасгийн эрхлэгч
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол тэмдгээр
1. Шагдарсүрэн Энхбат-НЭМГ-ын дарга
2. Онио Бямбаа-Сүхбаатар дүүргийн ЭМН-ийн
3. Очир Эрдэнэчулуун-Топуна эмнэлгийн ерөнхий эмч
Гавьяат тамирчин цол хүртсэн
1. Базарханд Цэвээндаш- Монголын Уулчдын үндэсний холбооны гишүүн,Эрүүл Монгол хайкинг клубийн тэргүүн
Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа Гавьяат цол хүртсэн баяр хүргэж хүндэтгэл үзүүлэн,Монгол улсын эрүүл мэнд,Спортын яамны хүндэт дэвтэрт бичиж салбарын түүхэнд тэмдэглэн алдаршууллаа.